sonin.mn

 

Монгол Улсын гавьяат барилгачин "Авзага трейд" компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал П.Мэндбаярыг мэдэхгүй хүн цөөн. Барилгачингаар нь биш юмаа гэхэд ядаж шаггүй сайн уяач гэдгээр нь мэдэх хүн олон биз.
 
 
Хөдөлмөрийнхөө хүчээр яаж сайн сайхан явдагийн бодит жишээ болж яваа тэрбээр ажилчдадаа нэлээд өндөр шаардлага тавьдаг гэнэ лээ. Гэхдээ түүний санаанд нийцэе гэвэл ердөө л ажлынхаа багажнуудыг өөрөө бэлдэх.
 
 
Тодруулбал тэрбээр үнэн сэтгэлээсээ ажил хийе гэж боддог хүн ажлынхаа багажанд маш их анхаарал тавьдаг гэж боддог гэсэн. Тиймдээ ч ажлын багажийг нь харж байгаад тэр хүн хэр ажилсаг, ажилдаа хэр үнэнч вэ гэдгийг нь мэдчихдэг гэнэ лээ.
 
Тэгэхээр "Авзага трейд"-д ажилд орох санаатай хүн бол гартаа эвтэйхэн бас их сайн багажтай байхад л болоо. Нээрээ шүү.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"