sonin.mn
Улаанбаатар хот 2020 он гэхэд Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км замыг 15-20 минутад туулах метротой болох боломжтойг Японы ЖАЙКА байгууллагын төслийн баг судалсан ажээ.
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлэх "Улаанбаатар метро" төслийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ "17.7 км урттай
метрог газар доогуур болон гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барина" гэж мэдэгдэв.
 
Зөвхөн метроны шугам бариад зогсохгүй, УБТЗ-ын гол төмөр зам, автобус, тролейбусны маршруттай холбох аж. Метротой болоход 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд "Улаанбаатар метро"-д ажиллах 500-700 Монгол залуусыг сургаж, ажлын байраар хангахаар төлөвлөжээ.
 
Д.Зул
 
Эх сурвалж: "Ганзам" сонин