Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ыг атгаж Засгийн газраа байгуулаад 2013 онд Ерөнхийлөгчийн их суудлыг эзэгнэснээр Засгийн бүх эрх эл намын мэдэлд шилжээд байгаа. Засаглалын дээд эрх Ардчилсан намд бүрэн шилжсэн энэ нэг жилийн хугацаанд сэтгэл түгшээсэн, Монгол түмний ундууцлыг хүргэсэн айхавтар үйл явдлууд, сүрхий аюулууд буурсангүй, харин ч улам эрчимжиж буйг хэлвэл зохино.
Ялангуяа гадны колоничлогчид Монгол улсад эдийн засгийн хүч чадлаа улам зузаалж гадаад бодлогоор, тодруулбал гадаад хөрөнгө оруулалт (лиценз, хувьцаа, тусгай зээл, бонд)-аар, экспорт, импортын үнийн индексийн тохуурхлаар, нэмүү өртгийн далд алдацын том урсгалаар, мөнгө угаалтаар, тархи угаалтаар, хуулийн завхруулгаар яаж хорлонтой тоглодгоо Монголын ард түмэнд нотолж харуулаад байна.
Монжооч зах зээлийн хувьсгалын аюултай хөшүүргүүдийн нэг бол үндэсний төгрөгийн худалдан авах чадварыг навс унагах явдал мөн гэдэг нь бодит амьдралаар нотлогдоод байгаа. Үндэсний төгрөгийн худалдан авах чадвар юуны өмнө манай асар их алтны нөөц дээр сүндэрлэж босох ёстой байв.
1990 оноос өмнө монголчууд бидний сэтгэл оюунд үндэсний төгрөгийн худалдан авах чадвар заавал Америк долларын ханшинд хэмх нүдүүлж байнга унах тийм хувь тавилантай байх ёстой гэсэн ойлголт огт байгаагүй.
Гэтэл Зөвлөлтийн олон арван жилийн далд колоничлолд монгол төгрөгийн худалдан авах чадвар Зөвлөлтийн алтан рублийн ханштай өвөрмөц тэнцвэрлэг харьцамжинд байсан ч гэсэн экспорт, импортын барааг, түүхий эд, нефть бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмжийн рублийн үнэлгээг монгол төгрөгөнд тусгай тохиролцоот итгэлцүүрүүдээр шилжүүлдэг явдал цаанаа айхавтар бодлоготой шүтэлцэж байсныг 1960-аад оны дунд үеэс мэдрэгдэж эхэлсэн.
Улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх жилийн болон таван жилийн төлөвлөгөөг чухамдаа улс ардын аж ахуйн төлөвлөгөөт баланс болон нийгэм - эдийн засгийн бодлого хоёрын уялдаан дээр тулгуурлаж зохиодог практик амилснаар Монголын үндэсний өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн олон асуудлууд, олон нууцлаг шүтэлцлүүд, олон зөрчлүүд улам бүр бидний анхааралд өртөгддөг боллоо.
Тэр үеэс л бид Монголын эдийн засаг бол хараат эдийн засаг гэсэн ойлголт бидний оюун ухааныг эзэмдэж эхэлсэн. Ялангуяа, 1963-1964 онд Монгол - Зөвлөлтийн гадаад худалдааны балансыг үндэсний нөхөн үйлдвэрлэлийн өндөрлөгөөс задлан шинжилж түүний цаана бидний санаанд оромгүй нууцлаг бодлого далдлагдаж байсан нь зугуухнаар илчлэгддэг боллоо.
Хожим 1990 оны Ардчилсан хувьсгалын онол, бодлогыг бэлтгэхэд гадаад худалдааны балансын дүн шинжилгээн дээр тулгуурласан чухал нэг томъёоллыг гаргаж тавьснаа хэлэх нь зүйтэй байх. Энэ нь юу гэсэн томъёолол байсан бэ гэвэл Монгол улс ямар ч өргүй улс, үлэмжийн авлагатай улс хэмээсэн зарчмын томъёолол билээ.
Монголын экспортыг зориуд дэлхийн зах зээлийн үнээс доогуур үнээр үнэлж, манай экспортыг үлэмжийн алдагдалтай хэмээн хохироодог горим тогтож байсан нь илчлэгдлээ. 900 рублийн Монголын экспорт дээрх үнийн зөрүүнээс болоод 300 рубль дээр буудгийг бид хэлээд байгаа юм.
3 рублийн үнэтэй барааг 1 рублиэр үнэлнэ гэсэн үг. 9 рублийн үнэтэй тарваганы арьсыг 3 рублиэр үнэлэхэд бид ямар хэмжээний алдагдал гарах вэ гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болох биз. Гэтэл гадныхан импортынхоо барааг дэлхийн дундаж үнээс дээгүүр үнээр үнэлж, бидэнд тулгадаг.
Ингэж үнийн тулгалт хийхдээ бас нэг далд аргыг хэрэглэдэг. Тухайлбал Монголын экспорт 900 байсныг 300 дээр буулгаж энэхүү 300-гаа 1.5 дахин нугалж, 450 болгоно. Ингээд 450 нь 300-аас 150-иар илүү болчихдог. Ингээд гадаад худалдааны баланс маань цаг ямагт 150-ын алдагдалтай болж энэхүү 150-ыг бид барааны зээлээр авах хэрэгтэй болдог.
Ингэж том гүрэнтэй хийх гадаад худалдаанд экспортын барааг гаргаж алдагдалд ороод дараа нь том гүрний барааг худалдаж авах гэж барааны зээлийн өрөнд унадаг хачирхалтай харьцамж Монгол-Зөвлөлтийн гадаад худалдааны балансын цаана далдлагдаж байсныг бид 1963-1964 онд олж тогтоогоод манай эдийн засаг бол социалист эдийн засаг биш, чухамдаа айхавтар хараат эдийн засаг болчихжээ гэдэг нь мэдрэгдсэн.
Бид үүнийг ийнхүү ярихдаа том гүрэн бага буурай орнуудтай харьцахдаа гадаад худалдааны балансыг өөрсөддөө ашигтайгаар, буурай орны хувьд үлэмжийн алдагдалтай байлгахаар эдийн засгийнхаа хамтын ажиллагааг, худалдаа наймааг зохицуулдаг. Аль ч оны статистикийн эмхтгэлийг аваад үзээрэй.
Түүн дотор Монгол-Зөвлөлтийн болон Монгол - Оросын гадаад худалдааны баланс монголчуудын хувьд дандаа алдагдалтай байдаг. Үндэсний нөхөн үйлдвэрлэлийн үр ашгийг тооцоолдог болсноор бид гадаад худалдааны үр ашгийг яагаад хэт доогуур тогтоогдсон шалтгааныг ийнхүү дээрх арга зүйгээр олж мэдлээ.
Хожим нь энэ нь Ардчилсан хувьсгалыг зайлшгүй хийх, гадаад харилцаанд, гадаад худалдаанд дээд үнэнд тулгуурласан жинхэнэ шударга ёс төлөвших шаардлагатай гэдгийг бид гаргаж тавьсан билээ. Өнөө үед манай гадаад худалдаанд ч тэр, гадаад хөрөнгө оруулалтын санхүүжилт дээр ч тэр, шударга бус ёс хэт давамгайлсан учраас бид 1990 оноос хойшхи том өөрчлөлт шинэчлэлийг чухамдаа монжооч зах зээлийн хувьсгал гэж нэрлэсэн.
Ийм нэр томъёонд МАХН ч, Ардчилсан нам ч, МАНАН-гийн удирд-лага ч хэзээ ч тааламжтай хандаж байгаагүй. Тэгээд ч зогсохгүй тэд гадны гурван давхар далд колоничлол гэсэн томъёололд үнэнхүү бачимдан уцаарлаж явдгийг ч бид мэддэг байсан. Манай улсын жинхэнэ бодит нүүр царай бол монжооч чөлөөт зах зээл, далд колоничлол, нэмүү өртгийн асар их нууцлаг урсгал, баян ядуугийн ялгааны даамжрал гэсэн лут лут стратегийн шинжит аюулуудаар тодорхойлогддог болжээ.
Өнөө үед ялангуяа 2013 онд бидний саяын дурьдсан аюулууд цогц байдлаар илэрч монголчуудын сэтгэл зүрхийг түгшээн зовоож байгаа. Намын лийдрүүд, төрийн эрх баригчид, Америк долларын ханш 1500 төгрөгөөс давчихлаа, тэгээд цаашдаа 1800 төгрөгт хүрч магадгүй гэж айцгааж, дахин нэмж боондын зээл авъя гэж ярьцгаадаг болсон.
Монжооч зах зээлийн хувьсгал ямар аймшигтай хувьсгал байсныг манай элит баян дарга ангийн гайхамшигт баатрууд мэдээгүй явсаар 1990 оны гуравхан сар үргэлжилсэн Ардчилсан хувьсгалыг далд хуйвалдаанаар сэм зогсоолгож, бас 2012 оны УИХ-ын сонгуультай давхцуулсан МАХН-МҮАН-ын өрнүүлсэн "Шударга ёс"-ны хувьсгалыг саармагжуулан "лут цурам"-нд Ардчилсан намынхан гадны колончлогчтой хамтарч оруулаад байна.
Эрх баригч Ардчилсан нам маань гадны колончлогчдод гадаад бодлогоо улс төрийн бодлогын хамт атгуулчихсан гэдгээ ухаарахгүй л явна. Үүний нэг чухал илрэл нь америк долларын ханш чангарсантай холбоотой болсон төдийгүй, үндэсний төгрөгийн худалдан авах чадвар бүр навсайтлаа унасантай шууд уялддаг болсныг бид хэлэх учиртай.
Гадныханд гадаад бодлогоо улс төрийн бодлогын хамт алдсаны бас нэг илрэл бол гадаадын колончлогчид зориуд Монгол Улсад оруулдаг хөрөнгө оруулалтынхаа хэмжээг багасгаж байгаа явдал мөн. Үүнийг бид гадаадын колончлогчдоос Монголын төрд үзүүлж байгаа дарамт, том тулгалт хэмээн үнэлэх учиртай.
Гадаадын хөрөнгө оруулагчид бол тогтвортой хөгжил, тогтвортой хамтын ажиллагаа гэдгээр далимдуулж далд луйвраар улайм цайм тулгаж хэрэгжүүлдгийг "Хөх толбо" сонины 2013 оны №21-д тус сонины Зөвлөлөөс зон олондоо толилуулсан чухал нийтлэлээс бид нэгэн ишлэлийг толилуулъя.
Үүнд: "Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг бол тоглоом байжээ. Авлигатай тэмцэнэ гэдэг тоглоом явж байна. Ядуурлыг бууруулах биш, өсгөх тоглоом явжээ. Одоо бүх юм хөгжил нэртэй. Энэ олон хөгжлүүд бидэнд хөгжил биш ядуурал гуйланчлалыг авчирч байна. Бид өрнөдийн кодыг тайлж уншдаг боллоо. Бизнес гэдэг наймаа арилжаа гэдэг боловч луйвар дээрэм гэж ойлгох боллоо."
"Хөх толбо" сонины зөвлөл манайд өрнөсөн 23 жилийн гол үйл явцуудыг зарчмын хувьд дүгнэж, ардчилал нь тоглоом, ядуурал бол тоглоом, хөгжил бол гуйланчлал, бизнес нь луйвар дээрэм болчихжээ гэсэн лут үнэлгээг тун энгийн бөгөөд хэнд ч ойлгогдохоор гаргаж тавьсныг хэн ч буруу үнэлгээ гэж хэлэхгүй л болов уу.
"Хөх толбо" сонины зөвлөл тус сонины энэ оны №21-д "Хадгаламж Банк"-ны дампуурал ба Вашингтоны тохуурхал гэсэн нийтлэлээр монжооч зах зээлийн хувьсгалын эхлэл яаж тавигдсаныг монголчууд бидэнд анх удаа толилуулсныг бид онцолж дурьдах ёстой.
Тухайлбал сүүлийн 23 жил манай улсад 30 банкыг дампууруулсныг дурьдаж, бас ерөнхий сайд С.Баяр олон сая долларыг Эрдэнэт үйлдвэрээс Жаст компанид шилжүүлсэн гэдгийг дэлгэж энэ компанийн лут эзэмшигчдийн нэг нь С.Баяр байсныг монгол түмэнд дуулгаад байна.
Хадгаламж банкийг авахаар АПУ-гийн Батхүү нь М-Си-Эс-ийн Оджаргалтай хуйвалдсан тухай, Хонгконг дахь Английн нэгэн компани М-Си-Эс-ийн нэрээр Олон овоотын ордыг авч байгаа тухай мэдээлээд байна.
Хамгийн гол нь "Хөх толбо" сонины зөвлөл "Хаадаас комиссаруудаар дамжин капиталистуудад очсон шинэ Монголыи тухай" судлаач Моррис Россаби туурвисан номонд "Вашингтоны тохиролцоог Монголд шууд хэрэгжүүлсэн Монголын 50 гол анд нөхдөө нэрлэсэн байна" гэж онцолж тэдний 16-ынх нь нэрийг дурьдав.
Вашиигтоны тохиролцоо бол нууц тохирхолцоо байсан бөгөөд Монголыг хэрхэн хувааж авах тухай төлөвлөгөөг "...бүх салбараар нэгэн зэрэг дайны үеийн төлөвлөгөө маягаар" яаралтай хэрэгжүүлж. эхэлсэн ба ийм төлөвлөгөө бүр "1990 онд ОУВС-гийн ширээн дээр" байсныг ноён Россаби дурьдлаа.
"Вашингтоны нууц тохиролцоо нь ...чөлөөт зах зээл, ардчилал нэрийн дор явуулах хуйвалдаан" байсан бөгөөд уул хуйвалдааны гайхамшигт баатруудаар юуны түрүүнд Монголын 16 лийдрийг тунхаглав. Тухайлбал Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очир-бат, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди өргөмжлөгдсөн төдийгүй Монгол Улсын таван ерөнхий сайдын нэр хүндэтгэлтэйгээр бичигджээ.
Тодруулбал Д.Бямбасүрэн, П.Жасрай, М.Энхсайхан, Р.Амаржаргал нарыг хэлж байгаа. Үүнээс гадна Да.Ганболд цочир эмчилгээиий гүйцэтгэгчээр, Ц.Элбэгдорж "банкны системийн их хямралыг эхлүүлэгч"-ээр, Баабар тархи угаагчаар цоллуулсан байна.
Бид судлаач М.Россабийи номны цаад санааг зон олондоо толилуулахдаа Монжооч зах зээлийн хувьсгал нь эцсийн дүнд Монгол Улсыг дэлхийн том том колончлогчид хэрхэн яаж хувааж авах маш нууц тохиролцоо, дайны үеийн агуу түрэмгий төлөвлөгөө, чөлөөт зах зээл ардчилал хоёроор хэрэгжүүлсэн мундаг хуйвалдаан байсан ажээ хэмээх дүгнэлтийг толилуулах учиртай. "Хөх толбо" сонины зөвлөл: "Бид өрнөдийн болон барууны кодыг тайлж уншдаг боллоо" гэв.
Тус сонин өнгөрсөн он жилүүдэд 827 сониныг гаргахдаа улс төрийн багагүй туршлага олсоор яваад Өриөдийихний явуулдаг нууцлаг бодлогын болои элдэв явуул-гуудын коодыг тайлдаг аргыг мэдсэн гэлтэй. Бид үүнийг бодит баримтан дээр тулгуурлаж ийм коодын учрыг зон олондоо толилуулах шаардлагатай гэж үзэв.
"Хөх толбо" сонииы энэ №20-д "Та Тагнуулын төв газрын сайн дурын ажилтан мөн үү?" гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн. "Бидний өдөр тутмын амьдралын ихэнх хэм хэмжээ нь Тагнуулын төв газрын тусгай журам дүрэм дэгийн дагуу явж байиа" гэдгийг 16 томъёоллуудтай холбосныг дурьдвал: "Эх орноо хайхардаггүй", "Эцэг эхээ ойшоодоггүй", "Элэнц дээдсээ хайхардаггүй", "Өрнийн соёлыг сохроор шүтдэг", "Шашныг сохроор дагадаг", "Тансаглахыг хүсдэг", "Бэлэнчлэхийг хүсдэг", "Бие сэтгэлээ дайчилдаггүй", "Жийп унаж кока кола уудаг", "Гараа хөдөлгөхийг хүсдэггүй", "Алдар нэр, албан тушаалд дуртай", "Архи ууж агсан тавьдаг, "Шөнөжин тэнэж өдөржин унтдаг", "Зугаа цэнгэлд дуртай", "Сүнс номлогч", "Сэтгэлээр тоглогч" зэргийг дурьдахдаа эдгээрийн цаана далд сүлжээ байдгийг, ийм сүлжээний кодыг олох шаардлагтайг бид тодорхой жишээн дээрээс зон олондоо толилуулъя.
Саяын дурьдсан 16 томъёоллын заримд нь давхардсаи санаа байгааг засаж албан тушаалыг алдар нэр гэдгээс ялгах шаардлагатайг хэлэх нь зүйтэй болов уу. Ингээд бид мөнөөх сүлжээ рүүгээ саяын 16 томъёоллоо эрэмбэлэн байрлуулах учиртай. Юуны өмнө "албан тушаал", "тансаглал", "алдар нэр" гурвыг дээрх сүлжээний гол зангидагч хэмээн тодорхойлох ёстой.
Ялангуяа албан тушаал нь шашин дагах, өрнийн соёлыг шүтэх явдалтай айхавтар холбогддог боллоо. Жишээлбэл, манай бүх эрх баригчид, намын лийдрүүд барууны соёлыг магтаж, шарын шашныг биширч тархи толгойгоо захируулдаг болчихжээ. Үүнтэй уялдаж гурван айхтар уршиг гардаг, тухайлбал шашныг дагах нь "өвөг дээдсээ мартахад хүргэдэг", том албан тушаал нь "эх орноо голоход", өрнийн соёлыг шүтэх нь "эцэг эхээ гомдооход хүргэдгийг" бид хэлэх ёстой.
Сүлжээний гол байрлал дээр бид албан тушаалтай холбогдуулж тансаглал алдар нэр хоёрыг байрлуулсан. Тэгвэл тансаглал иь "архидалт, зугаа цэнгээлтэй" хол-богдож, улмаар шөнөжии тэнэж, өдөржин унтах зуршлыг амилуулдаг болов. Нөгөө талаар алдар нэр нь бие сэтгэлээ үл дайчлах, бэлэнчлэл, залхуурал гурвыг төлөвшүүлнэ. Үүгээр зогсохгүй өрнийн соёлыг шүтэх нь дарга сэтэртнүүдийн сэтгэлээр тоглогч болж хувирдаг.
Доктор П.Нэргүй
Эх сурвалж: "Хөх толбо" сонин
Сэтгэгдэл0
Монгол банкны мэдээлж буйгаар Монгол улсын нийт гадаад өр яг өнөөдөрийн байдлаар 16 тэрбүм хол давсан байна лээ. 16 миллиард ДОЛЛАРын ихэнхийг нь зөвхөн сүүлийн 2 жилийн дотор тавьсан өр. Энэ их өрийг төлж эхлэх хугацаа арай болоогүй учираас бид арай гайгүй байна. Төлж эхэлэх үед бид уурхай, газар нутагаа сэм сэм нууцаар ЗАРЖ, ард түмэнээ элдэб бусын татвараар дарж, эрх баригчид зээлийн мөнгийг зуйвуулан гадагш гаргаад өөрсдөө араас нь нүүж одно доо!! Бодит дүр төрх ийм л байна.
Доктор биш долбоёб хүний бичсэн бичвэр болжээ. Соц үед коммунизмын улаан ялалт сэдвээр доктор хамгаалсан байхыг үгүйсгэхгүй. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаагаа сайн ойлго.
АДОЛФ ГИТЛЕР “...тэдэнд ШУ-ны, улс төрийн болон бусад мэдлэг боловсролыг өөрсдөө бие даан олж авч эзэмших боломж олгохын оронд айл гэр бүрт нь цагаан хоолой байршуулж түүгээр шинэ зугаатай мэдээнүүд өгч тэднийг гол нь зугаацуулж байх нь хамаагүй илүү. Энэ эзлэгдсэн ард түмнүүдэд энэ радиогоор тэдний жинхэнэ түүхийг нь ярьж өгөх санаа хэнийч толгойд орж ирэхгүй байх хэрэгтэй. Зөвхөн хөгжим, хөгжим дан ганц хөгжим. Тэгээд шинэ зугаатай мэдээнүүдээс өөр юугч өгч болохгүй.” А.Гитлер. Манай “ардчилсан, эрх чөлөөжсөн, зах зээлжсэн” чөлөөт гэх хэвлэл мэдээлүүд , хошин шог нэртэй алиа салбадайнууд маань энэ төлөвлөгөөг нь хэрэгжүүлээд байгаа юм бишүү.
Др. Нэргүй гуай бол Монголын сэхээтнүүдийн сор болсон хүн, ийм хүү, охин төрүүлсэнээ Монгол үндэстэн бахархаж байгаа ...
Надад 1 сая доллар байгаа,банкны хүү гэж ч юу байхав,түүгээрч яахав, Түүнийг 1300 төгрөг байхад нь авсан,1,3 тэрбумаар,Засаг сайн ажиллавал тун удахгүй шинэ оны эхээр 3000 болчих байх, Тэгэхээр нь зараад 3 тэрбум төгрөгтэй болно 1,7 тэрбум төгрөг ханшны зөрөөнөөс хийсээд ирнэ, Түүгээр 100 саяын 17 байр авчихна,Түрээслээд сонгуулийн мөнгө босгоод УИХ-ын гишүүн болноо, Гишүүн болчихвол ч санхүү мөнгө, засгийг атгаад авна, Сайхаан сайхан амьдрал өнгөлөг шинэчлэл гайхамшигтай байна, Доллар минь өсөөд л байгаарай Засгийн газар минь Алтанхуяг сайд минь мянга түм наслаг
хөөрхий дөө чааваас. Чи 1 сая доллараар авах бараагаа ханш өссөний дараа 4 тэрбумаар авах болно гэдгээ мэдэхгүй байж хүн рүү дайраад байгаа юм байх даа.
elbegdorj mongoliig samarch duuslaa. odoo bas zovlogoo avahaar amerikiig zorij bna
Битгий тэнэгт!Чам шиг юмнууд л атаархлаараа самарч,ард тvмнийг талцуулж,дайсагнуулж гадны хоол юолгож байгаа шvv
Ardchilsan namd songuuli ugsondoo haramsaj bna bi
үнэндээ монголчууд удирдлагын муугаар сөнөөгдөж мөхөх зам руугаа орсныг ойлголоо
Orgui bol bayan! Ovchingui bol jargal!
Д.Бямбасүрэн, П.Жасрай, М.Энхсайхан, Р.Амаржаргал нарыг хэлж байгаа. Үүнээс гадна Да.Ганболд цочир эмчилгээиий гүйцэтгэгчээр, Ц.Элбэгдорж "банкны системийн их хямралыг эхлүүлэгч"-ээр, Баабар тархи угааг÷ûí ¿¿ðýã ã¿éöýòãýæýý
Өр гэдэг нь хугацаа хэтэрсэн, төлөх чадвар муудсан зээлийг хэлнэ. Монгол улс одоогоор өргүй байгаа. Зээл бол бий
Ih ortoi bolohooroo bultchihdag saihan arga baidag, mongol uls haashaa bultval bolomjtoi be baiz?
elbegdorj terguutnuudiin tolgoig shond ulgumuur sanagdaj bna
өр биш зээл гэж хуцнаа?. битгий тархи угаа.
Социализмийн үед уруудсан доройтсон гэвэл Монголчууд бүгдээрээ л уруудсан доройтсон, Социализмийн үед хөгжсөн, дэвшсэн гэвэл Монголчууд бүгдээрээ л хөгжсөн. Хэн нэгэн социализмийг буруутгаж, үгүйсгэх гэж оролдох нь ямар ч утгагүй асуудал. Учир нь социализм Монгол хүнийг бие, оюуных нь хувьд шинэ шатанд гаргаж чадсан юм. Ямар ч байсан социализмийн үед алдсанаасаа олсон нь их, сөнөөснөөсөө бүтээсэн нь их, устгаснаасаа босгосон нь их. Социалист нийгэм үнэхээр тийм муу нийгэм байсан юмуу ардчилал тэгээд хамгийн сайхан нийгэм үү. Ардчилагчид социализмийг хамгаас илүүтэйгээр үзэн яддаг. Тэд үзэн ядахдаа өмч хувьчлал нэрийн дор төрийн өмчийн хороогоор (үнэндээ бол төрийн өмчийг устгах хороо) дамжуулан социализмийн бүтээн байгуулалтыг устгаж, сүйтгэж юу ч үгүй болгосон. Тэд социализмийн гэх тодотголтой зүйлсэд хамгаас дургүй, гэхдээ жинхэнэ ардчилсан нийгмийг тэд байгуулж чадсан гэж үү. Харин Монголын ард түмэн социализмын үеэ одоог хүртэл дурсдаг. Гэхдээ бид бүтээн байгуулалтаа, ажил хөдөлмөрөө, өөрсдийн хийж бүтээсэн тэр бүхнээ дурсдаг. Ардчилагчид социализмийн идеологид дургүй байж болно. Ингэлээ гээд Монгол улсын 70 жилийн түүхийг устгах, үгүй хийх хэрэг байсан юмуу. Бид өнгөрсөн түүхээ үгүйсгээд байвал хэзээ ч хөгжихгүй. 70 жилийн асар их бүтээн байгуулалтыг устгаад зүгээр л урд хөрш рүү төмрийн хогонд явуулсан гэж бодохоор харамсалтай юм. Далан жил гэдэг богино хугацаа биш мухар сүсэг, хоцрогдол, замбараагүйтлээр дүүрсэн Монгол орныг мэдлэг боловсрол, ёс суртахуун, эмх цэгцтэй болгосон социализм үзэн ядахаар нийгэм байсан гэж үү. Түвдээс өөр гадаад хөршгүй орныг НҮБ-д элсүүлсэн, нэрээ бичиж чадахгүй байсан Монголчууд бид социализмийн үед 100% бичиг үсэг тайлагдсан, элдэв өвчинд дарлуулсан ард түмнийг эмнэлэгтэй эрүүл биетэй болгосон, хүмүүжил ухамсарын доройтлыг ёс суртахууны, сахилга батын хүмүүжилтэй болгосон социализм буруутай юу. Социализмийг буруутгах хэрэггүй, энэ нийгмээс бурууг хайгаад хэрэггүй, Монголчууд социализмийн үед сайхан амьдарч байсан түүхийн үнэн. Социализмийг мууллаа гээд бүх зүйл сайхан болчих уу. Ардчилал бидэнд юу өгөв. Социализмийн үед идэх хоол, өмсөх хувцас, орох орон, ажил хөдөлмөртэй байсан Монголчууд өнөөдөр ардчилсан нийгмийг сонгоод дээд боловсролтой худалдагч, дипломтой цагаач, бэлчээргүй малчин, бэртэгчин улс төрчдөөр дүүрчээ. Ардчилал гудамжныхан, орон гэргүйчүүд, траншейныхан, өвгөнтийн хөндийхэн, гооночид, ядуучууд, гэр хорооллынхон гэх мэт нэр томъёог 20 жилийн хугацаанд бидэнд өгсөн. Социализмийн үед бий болоод байсан сэхээтний, хөдөлмөрчний, ажилчны давхарга тэр чигээрээ байхгүй болжээ. Холыг харсан хот төлөвлөлт, цэвэр агаартай нийслэл хот, цэнгэг устай хүрээлэн буй орчин өнөөдөр юу болсныг та мэдэж байгаа. Худал ардчилал биднээс бүхнийг булаан авсан. Худал ардчилагчид бүхнийг сүйтгэсэн. Ардчилал гэж мянга хашгираад ардчилсан орон болчихдоггүй юм байна гэдгийг Монголчууд бид хангалттай харлаа. Ярих нь бүх ажлын 50% гэсэн хоосон уриаг хангалттай сонслоо. Идэх хоол, өмсөх хувцас, орох орондоо санаа зоволтгүй болчихоод дараа нь ардчилалын талаар боддог юм. Түүнээс биш наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хүмүүст ардчилсан нийгэм байна уу социалист нийгэм байна уу ялгаа алга. Үнэхээр Монгол улс ардчилсан улс болохыг хүсэж байгаа бол юун өмнө хүмүүнлэг, шударга төртэй болох хэрэгтэй. Хүмүүнлэг төр иргэдийнхээ төлөө, ард түмнийхээ сайн сайхны, аз жаргалын төлөө бодлогоо боловсруулж хөтөлбөртөө хэрэгжүүлдэг. Харин өнөөгийн Монголын төр бол ардчилсан төр биш феодалын төр. Найр наадам зугаа цэнгэл, одон медал, гавъяа шагналаар авилгал, шударга бус байдал, хууль бус үйлдэл зэргээ далдалдаг төрийг феодалын төр гэдэг юм. Социализмаас илүүг бүтээн байгуулж, бий болгочихоод социализмийг муулж болно. Харин өнөөдөр бүх бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээ устгачихаад өнгөрсөнөө үгүйсгэх нь утгагүй асуудал. Нам хэмээх ашиг сонирхолын бүлэг Монголыг идэж дуусах нь. Та өнөөгийн төр засгийг ахиж сонгох уу, ахиад л Монголын зовлонт өдрүүд үргэлжилнэ шүү дээ. Эх орны тань ирээдүй, үр хүүхдийн тань маргааш Монгол хүн таны гэгээн оюунаас, мэргэн сонголтоос маш их шалтгаална. Өнгөрсөн 500 зуун жилийн дотор дэлхийд шинжлэх ухаан, технологийн 5 хувьсгал гарсан бөгөөд үүнд шинжлэх ухааны 2 хувьсгал, технологийн 3 хувьсгал багтдаг. Монголчууд энэ шинжлэх ухаан, технологийн 5 хувьсгалд өөрийн оюуны, мэдлэгийн хувь нэмрээ оруулаагүй ч 20-р зуунд энэхүү шинжлэх ухаан технологийн 5 хувьсгалыг нутагшуулж үр шимийг нь хүртэж чадсан. Энэ бүхэн харин социализмийн бүтээн байгуулалтыг сүйтгэхтэй хамт нуран унасан. Монголчууд бид бүтээсэн бүхнээ 20-хон жилийн тодор устгачихлаа. Ингээд муу хэлээд байдаг социализмийн бүтээн байгуулалттай танилцъя. Социализмийн үед Монгол оронд 70 жилийн турш өрнөсөн бүтээн байгуулалтын баримт: 1. Улаанбаатар хот-1934 онд ЗХУ-ын тусламжтайгаар Улаанбаатар хотод аж үйлдвэрийн комбинатыг барьж ашиглалтанд оруулсан. Цахилгаан станцууд, цэмбэний фабрик, Авто засварын газар, оёдлын үйлдвэр, дулааны цахилгаан станц, 1930-аад оны үед шохой, тоосго, мод боловсруулах заводууд, 1936 онд эсгий, эсгий гутлын фабрик, 1925 онд Монгол улсын тээврийн анхны байгууллага "Монгол тээх", Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн "Улаанбаатар транс",Махкомбинат, Ноос угаах үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Улаанбаатарын өндөр хүчдэлийн шугам, сүүний завод, Улаанбаатарын гурилын комбинат, телевизийн төв, авто засварын завод, архи пивоны үйлдвэрүүд, зэрэг олон арван барилга байгууламжийг байгуулж мөн ЕБ-ын сургуулиуд, хүүхдийн цэцэрлэг ясли, драмын театр, соёлын ордон, авто засвар, төмөр бетон, байшин үйлдвэрлэх, ноосон нэхмэл, савхин эдлэл, хивс мах гурилын үйлдвэрүүд, дуурийн театр, модны үйлдвэр, нэгдсэн эмнэлэг, больницууд, мебелийн үйлдвэр, олон арван үйлчилгээний газрууд бий болжээ. 2. Эрдэнэт хот- Эрдэнэт хот бол жинхэнэ аж үйлдвэрийн хот бөгөөд түүний бүрэлдэхүүнд: Эрдэнэтийн уулын баяжуулах комбинат нь зэс молибдений хүдрийн ил уурхай, баяжуулах фабрик, ус татуургын хүчирхэг систем, эргэлтийн усны аж ахуй, дулааны станц, технологийн ба аж ахуйн тээврийн авто аж ахуй, Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан- Эрдэнэтийн автомашины засмал зам, улсын хилээс Эрдэнэт хүртэл тавьсан цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт тийш татсан ус дамжуулах хоолой, 24 томоохон объектоос бүрдсэн барилгын үйлдвэрлэлийн бааз, дулааны төв станц, металл хайлуулах цутгуурын цех бүхий засвар механикийн завод, материал-техникийн хангамжийн газар, орчин үеийн орон сууцны шинэ хорооллууд, соёл-үйлчилгээний болон туслах чанарын бусад барилга байгууламжууд, мод боловсруулах үйлдвэр, сүү, ногооны сангийн аж ахуй, автобааз, үйлчилгээний төв, барилгын үйлдвэр конторууд, бэлтгэлийн трест, сургалтын төвүүд, ЕБ-ын арваад сургууль, хүүхдийн цэцэрлэгүүд, ясли, соёлын ордон, барилгачид болон уурхайчдын 10 гаруй клубууд бий болсон юм. 3. Дархан хот: Дарханы сангийн аж ахуй, Угсармал төмөр бетон, асфальт бетон, модон бүтээц, зүсмэл модон метал, хүчилтөрөгч, ацетон гаргах, түүнчлэн үйлдвэрийн уураар хангах зэрэг барилгын гол бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн механикжсан 10 гаруй үйлдвэр тасагтай аж үйлдвэрийн томоохон комбинат ашиглалтанд орсон. Жилдээ 1 сая гаруй тонн нүүрс гаргах Шарын голын нүүрсний уурхай, 100 мянга гаруй квт чадалтай дулааны цахилгаан станц, жилд 200 мянган тонн цеммент боловсруулах чадалтай чулуу бутлах, шатаах, тээрэмдэх зэрэг 30 гаруй дамжлагатай цементийн завод, тоосго шохойн үйлдвэр, нэг жилдээ 50 тонн мах боловсруулах 10 гаруй цех тасагтай махкомбинат, жилд 700 мянган хонины арьс боловсруулж нэхий эдлэл хийх хүчин чадалтай нэхий эдлэлийн үйлдвэр, хоногт 19 тонн гурилан бүтээгдэхүүн, 20 тонн сүү сүүн бүтээгдэхүүн хийх, талх сүүний завод, улсын хэмжээгээр бүх чихрийн 90%-ийг үйлдвэрлэх чихрийн үйлдвэр, авто болон нефть баазууд, Дархан Сэлэнгэ амйгийг хангах материал техникийн хангамжийн удирдах газар, цахилгаан шугам сүлжээний газар, геологи хайгуулийн экспидец, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, эмнэлэг, урлаг соёлын олон арван газрууд бүтээн байгуулалтаар бий болсон. 4. Багануур: Жилдээ 6 сая тонн нүүрс олборлох Багануурын нүүрсний уурхай, аж ахуй үйлчилгээний комбинат, тээврийн тоног төхөөрөмжийн засварын иж бүрэн блок цех, дулаалгатай автомашины битүү ба задгай зогсоол, хотыг дулаанаар хангах цахилгаан станц, орон сууцны хороолол, мод бэлтгэх аж ахуй, авто тээврийн бааз, авран жилийн сургууль, ясли цэцэрлэгийн комбинат, хүүхдийн зуны лагерь, нэгдсэн больниц, соёлын ордон бий болсон. 5.Бор-Өндөр: Бор-Өндөрийн хайгуул-ашиглалтын үйлдвэрүүд цогцолбор, хайлуур жоншны хайгуулын далд уурхай, газар дээрх уурхайн барилга байгууламж, дизелийн цахилгаан станц, орчин үеийн орон сууцны хороолол, сургууль цэцэрлэг ясли, соёл ахуйн зориулалттай бүтээн байгуулалтууд бий болжээ. 6.Шарын гол- Жилдээ 1-1.2 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай шарын голын нүүрсний уурхай, мод бэлтгэлийн аж ахуй засварын газар, ахуйн үйлчилгээний комбинат, кино театр, соёлын ордон, эмнэлэг мөн үйлчилгээний олон газрууд сүндэрлэн босжээ. 7. Налайх: Налайхын нүүрсний уурхай, шохойн завод, шилний үйлдвэр, эрчим хүчний салбар, ахуйн үйлчилгээний комбинат, барилгын трест, оёдлын үйлдвэр, авто тээврийн бааз, телевизийн дамжуулах станц, ЕБ-ын бага дунд таван сургууль, хүүхдийн арваад ясли цэцэрлэг, геологи уул уурхайн ТМС болон уурхайчдын амралт сувиллын газар, соёлын ордон, ардын театр, кино театр, номын сан, нэгдсэн больниц бий болжээ. 8. Чойбалсан хот- 1941 онд Чойбалсан хот хэмээх нэрийг авчээ. Чойбалсан хотын бүтээн байгуулалт: Адуунчулууны нүүрсний уурхай, дулааны цахилгаан станц, барилга үйлдвэрийн бааз, ноос угаах үйлдвэр болон орон сууц, соёл ахуй, эмнэлэг үйлчилгээний олон барилга байгууламж, царууцтоосгоны завод, авто засвар үйлчилгээний станц, хивсний үйлдвэр, нэхмэлийн фабрик, сууцны хороололууд бий болжээ. 9. Мөн бусад аймгийн төвүүд дээр бий болсон энэ асар их бүтээн байгуулалт бий. 30 мянган худаг барьж, тариалангийн нийт эргэлтийн талбай 1 сая га-д хүрч жилд дунджаар 23 сая пүү тариа, 51 мянган тонн төмс, 23 мянган тонн хүнсний ногоо хурааж, 23 мянган трактор, 2.5 мянган комбайн, 50-иад сангийн аж ахуй/одоогийнхоор бол сангийн аж ахуй нь бараг нэг сумтай тэнцэнэ/ байсан. Сангийн аж ахуйг дагаж сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэг, дэлгүүр, клуб, гуанз, зочид буудал, номын сан, халуун ус, ахуйн үйлчилгээ, холбооны салбар, зэрэг соёл ахуйн бусад газруудтай иж бүрэн суурингууд бий болжээ. Энд дурдагдаагүй асар их бүтээн байгуулалт байгаа харин энэ хүрээд өндөрлье. Өнөөдөр бид түүхий нүүрсээ урд хөршдөө бэлэглэдэг, самнасан ноосоо тэр чигээр нь хилээрээ гаргачихдаг, ямар ч нэмүү өртөг, технологи шингээлгүйгээр байгаа бүхнээ ухаж зараад, уудалж наймаалаад сууж байна. Арьс шир боловсруулах үйлдвэрээ устгачихсан учраас ямар ч технологи шингээлгүйгээр урд хөршрүү шууд л гаргана, чихрийн үйлдвэр байхгүй учраас гаднаас импортлоно, соёлын төвүүдээ нураагаад, сангийн аж ахуйгаа сүйтгэчихсэн учраас хөдөөгийн сум суурингууд эзгүйтэж хөлтэй болгон л Улаанбаатарыг зорих болсон, цагтаа дотоодын хэрэглээгээ хангаад илүү гарсаныг нь экспортолдог байсан тариа будаа өнөөдөр дотоодын хэрэгцээгээ ч хангаж чадахгүй байна. Энд зөвхөн материаллаг хөгжлийг, бүтээн байгуулалтыг ярилаа, мэдлэгийн болон оюуны хөгжил дэвшлийн талаар дурьдвал өшөө олон зүйлүүд байна. МУИС байгуулагдсан, ШУА-тай болсон гээд л эхэлнэ. Социализмийн үеийн хүмүүсийн ёс суртахуун, урлаг гоо зүйн боловсрол маш өндөр түвшинд байсан гэвч өнөөдөр Монголчуудын ёс суртахуун дэндүү доройтож, хошин шогоос өөр урлагийг ойлгохоо больж. Эх нутгаа лиценз нэрээр зарсаар байгаад Монгол хүн суурьших газаргүй болох дээрээ тулаад байна. Одоогийн Израйль улс Палестин улсын газар нутгийг лиценз нэрийн дор худалдаж авсаар байгаад сүүлдээ Палестинчуудыг эх нутгаас нь хөөсөн гашуун сургамж дэлхийн түүхэнд байдгийг санах хэрэгтэй. Ер нь Монголд юу л болох гээд байна даа. Шашинд идэгдсэн, мухар сүсэгт автсан орныг яаж бүтээн байгуулалтаар, мэдлэг боловсролоор орчин үеийн улс орон болдгийг социализм бидэнд харуулсан. Монголд социализм маш их гавъяа байгуулсан, мэдлэг боловсрол, бүтээн байгуулалт, соёл урлаг, ёс суртахуун хүмүүжлийг бид социализмаас л авсан. Өнөөдөр бид Ардчиллын үед устгасан социализмын бүтээн байгуулалтаа дахин байгуулах гээд чадахгүй л явна. Ардчилсан нийгэмд социализмийн бүтээн байгуулалт ямар гай болсон гээд устгасан юм бол оо. Социализмийн үед баригдсан гэх тодотголд нь дургүй байсан юм уу. Социализмийн үед бий болсон гурилын үйлдвэрүүд, төмрийн модны комбинатууд, үйлдвэрийн районуудыг устгасан нь Монгол улсын 70 жилийн хөгжлийг үгүй хийж Монгол улсын хөгжил 70 жилээр ухарсантай адил үйл явдал болсон. Бүх аж үйлдвэр, бүтээн босголтоо үгүй хийж зүгээр л түүхий эдийн орон болсоноороо бид юу ч хожоогүй харин асар их зүйлийг алджээ. Энэ бүх алдсан алдааг хэн буцааж авчрах вэ? Монголын өнөөгийн төр өөрсдийн устгасан зүйлсээ сэргээн босгож чадахгүй гэдгийг бид 22 жилд хангалттай мэдэрлээ. Тэдэнд эх оронч сэтгэл байхгүй, эрдэм мэдлэг байхгүй, хүсэл мөрөөдөл байхгүй. Монголчуудын хамгийн том алдаа бол худал амлагч эрх баригчдад дэндүү их итгэл хүлээлгэсэнд оршино. Та нарын хоногын хоолыг булааж, үр хүүхдийн чинь ирээдүйг тэд л харанхуйлж байгаа шүү дээ. Би социализмыг магтах бас муулах гэсэнгүй зүгээр л бодит байдлыг бичлээ. Ардчилсан нийгэмд бид юу бүтээв бас байгуулав? Та хариулаад үзээч.
ёоё, яасан их юм нуршдаг юм бэ чи.
buh ug usegtei chin sanal neg bna!
СУУЛИЙН 20 ЖИЛ ХУУЧИН ЭНХРИЙ ХАЙРТ МАХНААРАА Л ТОРОО БАРИУЛСАН ШУУ ДЭЭ МОНГОЛ ТУМЭН.АРДЧИЛСАН НАМ ТОР БАРЬСАН ХУГАЦААНД ЭНХБАЯР , НЯМДОРЖ ТЭРГУУТЭЙ ХЭДЭН ХУУГИЙНХАН ЯААЖ МОНГОЛЫН ТОРООР ТОГОЛСОНЫГ ТУУХ ГЭРЧИЛНЭ. ОДОО ХАРИН АН ГАРЧ ИРЭЭД ТЭДНИЙ УУСАН ИДСЭН БУСНИУЛСАН БУХНИЙГ ЗАХ ЗУХААС НЬ ГАРГАЖ ЭХЭЛЖ БАЙНА. СОЦИАЛИЗМЫГ МОНГОЛЧУУД НУРААГААГУЙ ООРОО НУРАН УНАСАН ШУУ ДЭЭ.ОДОО ХОЙД СОЛОНГОС УДАХГУЙ МРНГОЛ БОЛНО ДОО. СОЦИАЛИЗМЫН ХАМГИЙН АЮУЛТАЙ ЮМ НЬ МОНГОЛЧУУДЫГ ООРИЙН БИЕ ОЮУНААР АМЬДРАЛАА АВЧ ЯВАХ ЧАДВАРЫГ АЛДАГДУУЛСАН НЬ Л ХАМГИЙН АЮУЛТАЙ ЮМ.
Ямар нийгэмд амьдрах нь гол биш, Монгол хүн сайхан амьдарч байгааг нь насаар нь хэмжих нь зөв гэж мунхагладаг нэгэн бичиж сууна. Улсын хэмжээнд 2005 оны үед хоёр хоногт нэг хүн амиа егүүлгэж байсан статистик тоо байдаг бол 2009 онд хоногт хүёр хүн амиа егүүлтэсэн байдаг. Яагаад хүн өөрийгөө хорлох болов гэсэн асуудал гарч ирнээ дээ. өнгөрөгсөдийн өмнөөс бодлоо: Энэ нийгэмд Монгол эх оронд амьдрах боломж нөхцөл алга гэдгээ ойлгохын дээдээр ойлгоод гарц нь үхэл болохыг мэдсэн хэрэг л дээ, хөөрхийс. Тэд юугаараа буруутай билээ. Ажил хийе ажил олдохгүй, сайхан амьдармаар байдаг. Эцэг эхийнх нь хүмүүжүүлсэн хүмүүжил тэднийг хулгай хийлгэсэнгүй, хүн дээрэмдэж аллага үйлдүүлсэнгүй.... Эндээс нь хөөгөөд жаахан судлах ухааны юм бодож наслалтыг сонирхвол Монгол хүний дундаж наслалт 52 болсон байлаа./Би 2007 оны судалсан зүйлээ ишлэв, одоо уртсаагүй гэдэгт итгэлтэй байна, 50 ч болсон байж магадгүй/ Муур хар шар байх нь гол бус огтоно барьдаг байх нь гол гэдэгтэй адил нийгэм чмар байх нь гол бус ард түмэн сайхан амьдрах нь гол гэж Дэнсяпин хэлсэн гэдэг. Сайхан амьралынх нь үнэлгээ нь урт наслалт гэвэл бид урьд нийгэмд 60 гарч насладаг дундаж настай ард түмэн байсансан. Бид хаашаа юу руу явна вэ.....
Socialism suuri buteen baiguulalt, zj uildveriig hogjuulsen baina. Ardchilal garsanas hoish ustgasan baina.
dendyy saixan niigemiig dendyy muuxai ustgasan daa ene ardchlal gex gai dev...ardchlal gej xashgichaad mgl-chuud yu xojson yum beodoo zasagt bgaa ulsuud shig ergyynyyd bx yum bol ene uls xezee ch xugjixgyi argagyi shyy dee bolovsrol gej teg zaasan ajil gej yu bdagiig medexgyi zubxun mungu xarsan ulun buusnyyd turd garaxaar yax ch bilee dee...ene yanzaar mgl gedeg uls 20 jil ch boloxgyi muxuj ygyi bolno...
122.201.18.137 IP дугаартай сэтгэгдэл бичигч юу гэнэ вэ зах зээлийн нийгэмд амьдарч байгаагаа сайн ойлго ч гэх шиг. Тэнэг минь боолын нийгмийн боловсронгуй хэлбэрт орчихсныгоо сайн сайхан боллоо гэж ойлгодог чам шиг манкурт боол энд цэц булаалддаг юм биш. Өмнөх нийгмийг бүхэлд нь судлаж мэдэж байсан Эрдэмтэн хүн бодит үнэнийг өгүүлж байна. Юугаа ч мэдэхгүй амьтан байж бас их мэдэмхийрэх санаатай.
Socialism bas booliin niigmiin saijruulsan huval bizdee, gehdee buh huniig shavraar adilhan tsutgah geed balarsan. Sain zuils olon avchirsanch, hezeech tugs niigem gej bdaggui shuudee. Uvgun doctor tsoloo huraalgamaar yum, dahij hamgaalmaar yum, zaluus bidend butsah bish uragshlah heregteeg surgamaar yum
Сонин сайт руу орж ирэхээр л еерийн эрхгуй ....Хун бур бага балчраасаа...гээд л уншмаар санагддаг юм бага насны минь сайхан дурсамжыг хадгалан ургэлжлуулж байдаг узэл бодолдоо унэнч доктор ,судлаач, их мэдээч,намын уурийн суртал ухуулагч,улс терийн ажилтан,комиссар нартаа та нарыг байгаад байдагт тань бахархаж талархал илэрхийлье,даан ч бага нас дахин эргэж ирэхгуй нь гунигтай
ardchilsan hylgaich hyjaanyyd ystgasan daa yagaad ard tymen itgej ene hyjaanyydiig terd gargasan yum bol?yynd asyylt neheed baidag yum,minii tanil tom oyunii bolobsrolton hyrtel ardchilsan namiin dargiig terd gargahad tyslaj eldeb nom lamaar ynsyylaj bile?yamar tystai gej yum medehgyi zadiggyi tedniig egsyylsen yum bolo gej odoo hir ni bi boddog yum?hyn yagaad ene teriig nyraaj ikhe erend hiij baigaa ardchilsan namiig taaldag yum bol?ed nar chini menge ch ygyi ylas terd orj irsen,ardchilsan nam mengetei boloh gej eldeb basir arga heregleseng ard tymen medej baigaa?Bank dampyyryylah bol tednii tyrslagatai arga?heel hahyyl bol birch tyrslagajsan baidal jil ireh byr haragdaad baigaa.yum medehgyi syyri yhaangyi tedneer Mongolchyyd ydirdyylahdaa yu hojib.yu ch hojsongyi hesrii zarailan hil daban ger ornoo tejeeh gej hynii gazar ard tymen mini hesyychlen donsyychilsaar l bna,odoo ardchilsan namiig zailuulah chag ni boljee/yynees ikhe nygel gej baih yy?
Эрх баригч Ардчилсан намûí ýðëèéç õóðëèéç ëóóõààíóóä колончлогчдод гадаад бодлогоо улс төрийн бодлогын хамт атгуулчихсан гэдгээ ухаарахгүй л явна. Үүний нэг чухал илрэл нь америк долларын ханш чангарсантай холбоотой болсон төдийгүй, үндэсний төгрөгийн худалдан авах чадвар бүр навсайтлаа унасантай шууд уялддаг.
122.201.18.205 ìóó ìóëãóó ìèíü ÷è õ¿íýýñ ìºí㺠çýýæ àâ÷èõààä "ºðã¿é" ãýæ áîäîæ ÿâäàã ëóéâàð÷èí óó Çýýñýí þìàà ºãºõã¿é áîë îðîíä íü ÷èíèé öóñòàé òîëãîéã òàñäààä øîíä ºëãºäºã þì ìàëàà
доллараар авсан бондын мо'нгоор дотоодын то'слуудийг то'грогоор санхуужуулж байгаа. Тэгэхээр то'грогийн ханш унах нь ЗГ-т ашигтай байгаа байхаа.
Demii bichij hunii tsag zav barahaa boli
94.214.189.218 ДУГААРТАЙ СЭТГЭГДЭЛ БИЧИГЧ ЮУ ГЭНЭ ВЭ СҮҮЛИЙН 20 ЖИЛ ХУУЧИН ЭНХРИЙ ХАЙРТ МАХНААРАА ТӨРӨӨ БАРИУЛСАН ГЭНЭ ҮҮ. ХӨӨЕ ЧИ АЙН ГЭЖ БАЙ! СОЦИАЛИЗМИЙН ҮЕД ОДООГИЙН МАН, МАХН-ЫН ГИШҮҮД ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙСАНЫГ ЧИ ХАРСАН ЮМУУ. СОЦИАЛИЗМИЙН ҮЕИЙН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТҮҮХИЙН ТАЛААР БИЧИХЭЭР Л, ӨНӨӨГИЙН "МАН, МАХН"-ТАЙ ЗҮЙРЛЭЖ ОЙЛГОДОГ ОЮУН ХОМСДОЛТОЙ МАЛНУУД БАЙНАА! СОЦИАЛИЗМ МОНГОЛД ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСЭН ТҮҮХЭН ГАВЪЯА БИЙ. ХАРИН АРДЧИЛСАН НАМ АРД ТҮМЭНДЭЭ ӨНГӨРСӨН 23 ЖИЛД МОНГОЛД ИЙМ ЮМ ХИЙЛЭЭ ХИЙЖ ТИЙМ ЮМ БҮТЭЭН БАЙГУУЛЛАА ГЭЭД ХАРУУЛЧИХ, ХИЙСЭН БҮТЭЭСЭН БАЙГУУЛСАН ТҮҮХЭН ГАВЪЯА БАЙГАА ЮУ? БАЙГАА БОЛ БИ ХАРМААР БАЙНА. АРДЧИЛАГЧИДЫН ӨНГӨРСӨН 23 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЗӨВХӨН ХООСОН АМАА ХӨДӨЛГӨСӨН АЖИЛ ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ. ТҮҮНЭЭС БИШ НҮДЭНД ХАРАГДАЖ ГАРТ БАРИГДАХ НЭГ Ч ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ.
дээр маш тодорхой үнэнг маш сайхан дэлгэрэнгүй бичжээ.үүнийгээ бусад сайтуудад тавиарай.
Yag unen um bichjee, daanch odoo oroitson bainaa, ardchilal gedeg nereer zerleg kapitalistuudad moljigdoh oron bolchihson shuu dee!!!
луйврын ардчилал луйврын баячууд засгийн эрхэнд галзуурч байна.
Соц уеийг сайхан сайхан л гээд байна.Асар их бутээн байгуулалт ернуулсэн л гэнэ.1921-1990 он гэж тооцвол харин ч 69 жилиин хугацаанд хиисэн юм хомс.Хумуус их амархан мартах юм. Соц ийн уед ард тумний амьдрал их хунд бсан юмшдээ. Ямарсайндаа л Удвал сая нэр дэвшиж байхдаа санаандгуй нэг зуйл дээр санаандгуй ам алдана лээ. Тэрээр хэлэхдээ ,,... Намайг денгеж эмч болоод хедее очоод ажиллаж эхлэхэд хумуусийн амьдрал маш хэцуу бсан, одоогийнхтой харьцуулашгуй муу бсан" гэж . Ингэж ярьсныг хумуус анзаарсан л болов уу! Удвал еерее МАХН ынх.Уг нь энэ намын хун тул тэр уеийн тухай магтан дуулах гээд санаандгуй хэлээд орхисон л доо.Хотынхон л ухтлээ очерлож байж нэг жаахан хонины мах Олж иддэг байлаа.Суундээ еглее 6 цагт гарч уртаас урт очерт зогсохгуй бол суу олж ууж чаддаггу л бсан шдээ. Тэр байгуулсан гээд баа уйлдвэрууд нь хуний хэрэгцээ хангадаг олигтой юм ереесее хийдэггу л байсандаг.Зах зээлд ороход ямар ч шаардлага хангахгуй уйлдвэрууд дампуураад л алга болцгоосон ш дээ. Хумуус ямар бсанаа амархан мартах юм даа.Хар хелсее цувуулчихаад л автобусанд чихэлдээд бна.Негеех нь еглее оройн цагаар олдохгуй.Автобус нь буудал дээрээ ч зогсохгуй негеехее дагаж гуйгээд л.Унэхээр хегиин л бсан даа.Олигтой ч емсеж зуух юм олдодгуй л бсан ш дээ! Хумуус ой санамжаа жаахан ажиллуул даа!
108.200.49.127-n pizda mini chi naanaa Mongoliin ard tvmenii tsus ,hols, zovlon,Mongol gazar shoroogoor naimaalsan buzar mongooroo har ,shar,ulaan gesen eson shidiin yanhan shaagaad hevtej baigaa biz!!!!!!!!!!gevch naad jargal chin chamd vhel,tsus , nulimas boloh tsag irne!!!!!!!! tiimee bid sots-n ved hortoi batalgaagvi hvns, huuramch em, yanhandalt, hvnii naimaa , transhenii hvn, gudamjinii arichid, agaariin bohirdolt, tenemel guilagchin hujaa ,solongos gadniihan duriin vedee MOngol hvniig alj talah, geed l helj barashgvi zovlon ,tuulaj barshgvi gamshigiig vzsengvi.Harin "ardchilal" gej amaaraa ungaj ,alaaraa baasan erliiz ,hurliiz ,hulgaich deeremchin pizda ta nariin ved l vzej baina!!!!!!!!!!!!!!!!
Ter ued bgaaguich ter zuils ortoo shuu
Ene Man namiinhan ireh songuuld yalah oilgoljtoi gehdee het buhniig uridiinhaaraa shiideesee bilee humuus bid chini hugjih heregtei shuudee.
10820049127 gedeg mal chi naanaa barlag xiigeed ailiin exneriin bandash ugaaj bna uu esbel togoo shagagaxan ugaasan shig paatsagnaj yabna uu chamd mgl-iin odoogiin amidraliig medex bolomj bxgyi l bgaa bx l daa ene mgl chin chinii eej aav chin ulburch yxej bna ,chi naad ayaga tabgaa sain ugaaj ix mungu yabuulaarai ,za xicheedeg yum shyy...minii zaxiasiig yamagt sanaj yav ...
Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн, БҮТЭН байдал алдагдаж байнаа. Газар шороогоо эдийн засгийн эргэлтэд оруулья гэнэ үү,буруу сонсоогүй байлтай.Үнэхээр мөнгөгүй болоод газар шороогоо лиценз ч гэнэ үү, баялагаа өрөндөө өгч байгаа юмаа гэж зүгээр өгөхийн оронд нэг хүүхдээ "эдийн засгийн эргэлтэд оруулсан" нь дээр. Энэ газар шороон дээр Монголчууд мянга мянган үеэрээ амьдарч сая саяаараа үржинэ. Сая саяар олшрох үр хүүхдээсээ нэгийг нь зарсан нь дээр байгаа биз дээ,амь нь болсон газар шороогоо зарсанаас.
Het yaduu Tibet shig baival ene 2 hursh chini amarhaan zalgichah baih shuu. Nutgiinhaa uul tolgodiig evduulj senduulehed hench gesen negiig bodoj l bgaa teglee geed teriig alna eniig shataan gedeg bol yamar yumnii eh oronch baih ve dee. Hun heleeree mal huluuruu gej. Mongol mini gaigui hugjiltei niit hun amiih ni dundaj orlogo $20000 boloosoi
Naad talbanhaaaa zurgiig har yasan orovdmooor uitgar gunig ve sumiin ulaaan bulangiin talbai bishdee . Ingej amirtaad orgvi bayn gej helvvleeed delhiiin shivshig bolood yahav hvvhnvvd ni saltaandaaa honiii noos havchuuldag gej yriulah gee yu setgvvlch nertei senhrvvlegch iljirsen bodolton zailaa
213.166.199.66-n muu "ardchilal" gej alaaraa ungaj ,amaaraa baasan erliiz ,hurliiz deeremchin hariin muu shees mini!!!!!! bi sots ved torj osson Mongol hvn ter ved hvvhnvvd ni saltaandaa bvr dundad azi azerbayjaan , turkemstaan geed l deed zergiin hovon nooluuriin oronii hovon bint ,maraliig heregledeg baisan ym shvv !!!!!! ta baiznaarai muu alaaraa ungagch!ardchilagch " guai !!!!!!!!!harin chinii ter yariad bui saltaandaa noos havchuuldag ve chin(noos bish esgii baisan ym malaa)1900-aad on buyu odoo chinii baiguulsan shig feodaliin ve buyu Mongol oroni mohol sonoliin ve baisan ym!!!!!!!! tiim oron-g sots-m avarsaan ,harin muu alaaraa baagch chi ergeed feodaliin ve baitugai bvr mohol svirel rvv ni avchirlaa !!!!!!! hudlaa geech /odoo hvvhnvvded ni saltaandaa havchuulah tsever Mongol esgii baitugai hujaagiin hog haygdalaar hiisen damsk nertei havdar vvsgegch/bas chi muu shivshig gej vg meddeg baihnee?????????? tiimee tsever Mongol hvn orgvi bol bayn,ovchingvi bol jargal gedeg ym hujaahan mini tegeed ch bid hujaa ta nar shig hvnii nvd huursan gylgar tsalgar ymand durgvi!!!!!!!!!!harin neg vnen bogood zailshgvi boloh zviliig chamd amalchihii " "ardchilal" gej alaaraa baasan ta nariig bvgdiig chin hvis temtreh bolno!!!!!!!!!
tegeed yagaad NAMBARII ENKHBAYAR or darlaa gej SHOU hiisen yum be.SONIN BAIJ MAGADGUI SHUU DEE???????
Монгол Улсыг дэлхийн том том колончлогчид хэрхэн яаж хувааж авах маш нууц тохиролцоо, дайны үеийн агуу түрэмгий төлөвлөгөө, чөлөөт зах зээл ардчилал хоёроор хэрэгжүүлсэн мундаг хуйвалдаан байсан ажээ хэмээх дүгнэлтийг толилуулах учиртай. гэжээ энэ нь онож хэлсэн байна. 1987 оны эдийн засгийн хямралд зочирдсон соци алист орны тэргүүнүүд капитализм чинь арай дээр байсан юм биш биз гэж эргэлзэх үед эд мөнгө, эрх мэдлийн төлөө улайран шунагчид шүүрэн авч ардчлал, чөлөөт зах зээл, эрэл нийлүүлэлт гэсэн тухайн үед шүтэгдэж байсан санаануудыг манай ардчилал хэмээн хашгарагч шуналтнууд шүүрэн авч хашгарч эхлэсэн гэтэл тухайн үед тэр бодлуудыг судлаж суусан эрдэмтэн мэргэд эрэлт нийлүүлэлт чөлөөт зах зээл гэдэг социализм шиг үеэ өнгөрөөсөн байна. гэж бичиж сануулаад байсан энэ үед манай дүр эсгэсэн ардчлагчид шууд шүүмжлэгдэж байгаа санааг шууд шүүрэн авч хэрэгжүүлж эхлэсэн билээ АН дэлхийн ирээдүй хүн төрлөхтний хандлагыг харахын оронд зөвхөн нам хэмээх бүлэглэлийн эрх ашгийг анхаарч ард нийт ард түмний эрх ашгийг орхигдуулж байна. ард түмний төр гэж байдагаас төрийн ард түмэн гэж байдаггүйг ойлгоогүй л байгаа юм. ард түмний хооронд баян хоосны ялгааг хэт даваруулж ард түмнийг хагаралдуул байгаагаа ойлгохгүй байна. социализмийн үед арван жилд нэг хүн амиа хорлодог байсан бол одоо жилд зуу гарч амиа хорлох болж амиа егүүтгэхийн үндсэн шалтгаан бол ирээдүйдээ итгэх итгэл алдрах явдал юм. хямрал олон янз байдаг ажээ. улс төрийн, эдийн засгийн, санхүүгийн гэх мэт үүнээс хамгийн аюул гамшиг дагуулдаг нь санхүүгийн хямрал байдаг ажээ. учир нь банк, санхүү, төрийнхөн шүлжилдсэн эд мөнгөний шунал байдаг ажээ. эд мөнгөний шуналд хязгааргүй гэдэг. капитализмийн түүхэнд энэ шуналын хямрал хоёр удаа ирж хүн төрлөхтнийг гаслан зовлонд хүргэсэн байдаг. өнөөдөр энэ шунал дахин заларч ирээд дэлхийг дэнжигнүүлж эхлээд байна. гэтэл манай ямбатан эрхтэн дархтан хямарсан, хямраагүй гэж маргалдахаас цаашгүй байхад капиталист ертөнц хямралыг гүнзгийрүүлэхгүй байх болж өгвөл, зогсоочих санаатай үзэж байгаач шунал эцэсээ үзэх цаг ойртож байна. энэ шуналыг том дайнд хүргэчихгүйн тулд жижиг орнуудыг хооронд нь хагаралдуулж иргэний дайн болгох замаар дэлхийн дайн болгочихгүй байхыг АНУ -гийн дарангйлагчид хичээж байна. санхүүгийн хямрал хэт шуналын сэдэлтэй үүдэлтэй юм бол энэ шуналыг хязгаарлах талаар эрдэмтэн мэргэд ихийг бодож болгоож байгаа юм байх манай шуналтнууд сүйрье гэж байгаа юм болов уу? эсвэл эртхэн шуналаа татая гэж байгаа юм болов уу? бүү мэд.