sonin.mn
Улаанбаатар хотын аль өнгөтэй өөдтэй газруудыг Нийслэл, дүүргийн газрын албанд ажиллаж байсан үе, үеийн дарга нар “чулуу” болгож  байсан  гэж хэ­лэхэд нэг их хилсдэхгүй. 
 
Тухайлбал хотын төвийн барил­гуудын  өмнөх  ногоон  байгууламж, сур­гууль, цэ­цэр­­лэгийн хүүхдийн тоглоомын тал­байг худалдсан гэх хардлагыг чимэг зүүлт  болгон  явдаг  эрхмүүдийн  нэ­гээр  Нийс­лэлийн газрын албаны  дар­гаар  ажиллаж байсан Ц.Сан­дуйг нэрлэж болно. 
 
Хотын дарга Э.Бат-Үүл замбараагүй олгосон газруудыг шалгуулахыг хүссэн
 
Тодруулбал Хотын за­хирагч Э.Бат-Үүл өнгөрсөн гурав­дугаар сарын 15-ны өдөр 307 тоот захирамж гаргаж урьд нь замбараагүй олгосон газ­рын  зөвшөөрлүүдийг цэгц­­лэх үүргийг НӨХГ-ын дар­га, Санхүү, эдийн засгийн газ­рын дарга нарт үүрэг болгосноор доорх нэр бүхий эрхмүүдийг цагдаагийн бай­гууллагад шалгах болсон юм.  
 
Учир нь шалгалтын яв­цад Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон тэдний хамсаатан болох Газ­рын албаны даргаар ажил­­лаж байсан Ц.Сандуй Нийслэлийн барилга хот байгуулалтын газартай хамт­ран олгох нэрийдлээр олон тооны газрыг хууль бусаар аж ахуйн нэгжүүдэд өгсөн нь илэрсэн байна. 
 
Тиймээс тэд­нийг Эрүү­гийн цагдаагийн газ­рын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт  шал­гуулахаар болсон.  Түүнчлэн  газрын  дууд­лага худалдааг явуулахдаа үнэ хаялцуулсан гэх боловч анхны үнэ нь огт өсдөггүй, дуудлага худалдааны төлбөр нь өнөөг хүртэл улсад тушааг­даагүй зэрэг олон но-той үйлдэл илэрчээ. 
 
Мөн тэдний эл хэрэгт холбогдуулан хууль бусаар газар эзэмших, өмч­лөх эрх авсан бизнесийн салбарын нөхдийг ч орхих­гүй гэдгийг холбогдох ал­баны хүмүүс хүртэл хэлж байгаа юм. 
 
Тухайлбал Ц.Сандуй өө­рийн  хүрээний хүмүүс­тэйгээ үгсэн тохирч   Монгол Улсад ямар ч бүртгэлгүй байсан Солонгосын 100 хувийн хө­рөнгө оруулалттай “Туул ривер контри сайд” гэх ком­панид газар олгосныг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс хууль бус гэж тогтоосон байдаг.
 
Мөн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо буюу нэг­дүгээр хорооллын 19, 20 дугаар байрны дунд байрлах тоглоомын талбайг 2012 онд иргэн Т.Баасанжавт ол­гоход Ц.Сандуй, хотын ерөн­хий архитектор асан Э.Хүрэлбаатар нар голлох нөлөө үзүүлсэн аж. 
 
Уг газрыг Т.Баасанжавт анх НЗД-ын 2009 оны зур­гаадугаар сарын 19-ний 322 тоот захирамжаар газрын дуудлага худалдаагаар 14 сая төгрөгөөр олгосон байдаг.  Гэтэл 2011 оны гурав­ду­гаар сарын 1-ний 193 тоот захирамжаар хүчингүй бол­госон байна. Харин жил гаруйн дараа буюу өнгөр­сөн оны дөрөвдүгээр са­рын 18-ны өдөр 262 тоот за­хирамж гарган, дахин ол­гожээ.
 
Захирамж гарсан да­руйд иргэн Т.Баасанжав энэ газар таван давхар орон сууц барихаар ажлаа эхлүү­­лээд байхад нь ор­шин суугчид хүчтэй эсэр­гүүцсний үр дүнд өдгөө ажлаа зогсоохоос аргагүйд хүр­сэн аж. Хэдийгээр ба­рил­гын ажил зогссон ч өр­гө­дөл, гомдол гаргасан ор­шин суугчдын төлөөллийг шүүхэд хариуцагчаар татан багагүй чирэгдэл учруулаад байгаа юм. 
 
Энэ  бүх  болсон үйл явдалд тухайн үед газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар болон дээрх хүмүүстэй хамтран ажил­ласан Нацаг­дорж на­рын хийсэн хууль бус ажил гэд­гийг оршин суугчид хэл­сэн. 
 
Л.Цэвэл: Манай байрны хүүхдийн талбайн будлианыг үүсгэсэн гол эзэн нь Ц.Сандуй шүү дээ
 
Энэ тухай 19 дүгээр байр­ны оршин суугч Л.Цэвэл хэлэхдээ “Нийтийн эзэмшилд байсан хүүхдийн тоглоомын талбайг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, ерөнхий архитектор Э.Хүрэл­баатар нар эл хүүхдийн тоглоомын тал­байн газ­рыг хууль бусаар иргэн Т.Баасанжавт олго­­сон шүү дээ. 
 
Тэдний гарын үсгээр баталгаажсан бичиг баримт нь хүртэл бий. Тэдний энэ заваарсан, зам­ба­­раагүй га­зар олголтыг цэгц­лэхийн тулд хотын дар­га Э.Бат-Үүл холбогдох газруудад нь шалгуулахаар өгсөн байна билээ. Газрын хууль бус маш олон наймаа илчлэгдэх байх даа. 
 
Тухайлбал би өмнө нь өөрийнхөө эзэмшилд байдаг жижиг газрыг нэр дээрээ авах гэж Ц.Сандуй даргатай уулзахад “Газар олгох ямар ч боломжгүй” гэж хэлсэн хэрнээ мөнгө, эрх мэдэлтэй хүмүүст утсаар яриад л олгодог байсан. 
 
Үүдэнд нь хүлээж сууж байхад их л олон юм сон­сож байсан даа. Манай байр­ны хүүхдийн талбайн будлианыг үүсгэсэн гол эзэн нь Ц.Сандуй шүү дээ. Одоо арьсаа хамгаалж би хууль ёсны дагуу газар олгосон гэж ярилцлага хүртэл өгсөн байна билээ.  
 
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг Ц.Сандуй мэтийн нөхөд мэддэггүй юм шиг байна. Ер нь газрын албаны үе үеийн дарга нарыг сайн шалгах хэрэгтэй. Тэдний  өнөөдөр сайн сайхан явж байгаа нь хотын “А” зэрэглэлийн газрыг бусдад зарснаараа ийнхүү хөлжсөн нь ард түмний нүдэнд зураг шиг л ил байгаа гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. 
 
Хэдийгээр оршин суугч­дын төлөөллийг өнөөдөр шүү­хэд хариуцагчаар татсан ч бид үнэний төлөө явсан учраас айх зүйл байхгүй ээ. Харин ч тэдний хийсэн нүгэл нүдээрээ гарахад тун их ойртсон гэдгийг хэлмээр байна” гэлээ. 
 
Ямартай ч олон иргэн Ц.Сандуй даргад гомдож явдгаа илэрхийлж байсан юм. Учир нь маш олон хүн түү­нийг даргын алба ха­шиж байх үед жижигхэн ч болов газар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд нь “Боломжгүй” гэдэг ганц л үгийг хэлээд гаргадаг байсан байна.
 
Тэгсэн хэрнээ эрх мэдэлтэй хүмүүст газрыг өөрийн  өмч мэт өчнөөнөөр нь өгч байсан нь ийнхүү өдгөө асуудал дагуу­лан хуулийн байгуул­лагаар шал­гуулах үндсийг тавьсан бололтой. 
 
Өнгөр­сөн хугацаанд хууль хянал­­­тын­хан уг хэргийг ор­хил­гүй шалгаж байсан
 
Уг нь дээрх нөхдийг өн­гөрсөн хавар газрын асууд­лаар шалгах ёстой бай­сан юм билээ. Гэтэл яг энэ шалгалттай давхцаж УИХ-ын сонгуулийн ажил эхэлсэн тул аргагүй эрхэнд зогсоосон хэмээн албаны хүн хэлж байсан. Учир нь АН-ынхан “Газ­рын асуудлаар шоу хий­лээ хэмээн” хэлүүлэхээс сэрэмжилж саяхнаас ан­хаа­ралаа хандуулж эхэлсэн нь энэ аж. 
 
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөр­сөн хугацаанд хууль хянал­­­тын­хан уг хэргийг ор­хил­гүй харин ч газрын най­маа­ны сүлжээнд орол­цоо­­­той байж магадгүй гэх албан тушаалтнууд, бизнес­менүү­дийн үйл хөдлөлийг мөрдөж байсан гэх юм билээ. 
 
Тиймээс өнөөдөр Эрүү­гийн цагдаагийн мөрдөгчид хууль зөрчин олгогдсон байж болзошгүй гэх 290 га­руй захирамжийн гэрээ, гэрчилгээ, дуудлага худалдаа явагдсан бичиг баримт, газрын төлбөр төлсөн эсэх баримт, кадастрын зураг зэр­гийг судлан, шалгаж байгаа юм. 
 
Ц.Сандуйн гараар үзэг­лэгдсэн газрын хууль бус захирамж баримт болон үлджээ.
 
Р.Саруул
 
Эх сурвалж: