Ганц манайд ч биш дэлхий даяар эдийн засгийн байдал тааруухан байгаа. Үүнээс болж дэлхийн томоохон компаниуд ч ажилчдаа цомхотгох бодлого барьж байгаа юм. Европын "акул" компаниудын нэг "Siemens" концерн 15 мянган ажилтнаа халах шийдвэр гаргажээ;
 
Тус компани ийм алхам хийснээр ирэх онд зургаан тэрбум евро хэмнэх гэнэ. Учир нь " Siemens "-ийн санхүүгийн байдал муудаж, ашиг нь 31 хувиар унасантай холбоотой аж. Эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалж хаа сайгүй ажлын цомхотгол явагдаж байхад харин Монголд эсрэгээрээ ажилгүйдэл жил ирэх тусам буурч байгааг Үндэсний статистикийн хорооны сайтад гарсан мэдээллүүдээс олоод харчихаж болно.
 
Хөрөнгийн өндөр боломжтой орнуудад ажлын байрны цомхотгол өрнөж байгаа энэ үед монголчуудын санааг энэ асуудал зовоохгүй байгаа шалтгаан юу вэ. Хар ухаанаар бодоход хөгжиж яваа Монгол байтугай өндөр хөгжилтэй орнууд хүртэл "би үхэхээр чи үх" гэсэн шийдвэр гаргадагаас харахад эдийн засгийн хүндрэлтэй энэ эмзэг үед манайд ажилгүйдэл бүр ч нэмэгдмээр юм шиг.
 
Гэхдээ үүнийг урьдчилан олж харсан учраас өнөөдрийн хувьд хэн ч ажлын байраа алдаж, гудамжинд гарчихаагүй байгаа нь нөгөө л сүүлийн үед хамгийн буруу хэмээх тодотгол зүүгээд буй "Үнэ тогтворжуулах хөтөлбөр".
 
 
Эх сурвалж: "Геологи Уул Уурхайн мэдээ" сонин