sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй сэтгүүлчдийг АНУ-ын Вашингтон хотноо англи хэлний түвшин дээшлүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүйн мэдлэгийг хөгжүүлэх сургалтад хамруулах бүртгэлийн хугацаа энэ дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр дуусах гэж байна.

Уг сургалтыг “Америкийн консул” /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явуулах юм. Сэтгүүлчид энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-д суралцаж, хэвлэл мэдээллийн мэргэжлийн англи хэл эзэмшиж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжтой.

Сургалтад хамрагдахыг сонирхсон хэвлэл мэдээллийн байгууллага тус бүр зөвхөн нэг ажилтныхаа материалыг илгээх боломжтой бөгөөд нэр дэвшүүлсэн хүмүүсээс шалгаруулан АНУ-д суралцуулахаар  илгээх юм. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллага дээрх сургалтад хамруулахаар нэр дэвшүүлэх сэтгүүлчээ ил тод, шударга байдлаар тодруулсны баталгаа болгож хурлын протокол буюу холбогдох баримт материалыг хавсаргаж ирүүлнэ.

Сургалтад хамрагдах сэтгүүлчид тавих шаардлага:

    Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх

    Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хоёроос доошгүй жил ажилласан байх

    Сэтгүүлч мэргэжилтэй байх

    Уг сургалтад өмнө нь хамрагдаагүй байх

    Дипломын хуулбар

    Гадаад паспортын хуулбар

Бүртгүүлэх сэтгүүлчид Төрийн ордны 371 тоот өрөө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд холбогдох бичиг баримтаа биеэр авчирч өгнө.