sonin.mn

Хоёр нас таван сартай хүүхэд мал ариутгах химийн бодис ууж ухаангүй эм­нэлэгт хүргэгдэн иржээ.

Тодруулбал хүүхэд ур­жигдар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт ирсэн байна.

Хэнтий аймгийн Жар­галт­хаан сумын малчин Н-ийх малаа халдвараас сэргийлэх крелин хэмээх бодисыг усаар найруулж, ундааны хуванцар саванд хийж, таглааг нь цоолон мал руугаа шүршжээ. Крелиний үлдэгдэлтэй саваа малын хашааныхаа гадаа хаясныг бага насны хүүхэд нь авч уугаад, газар дээрээ ухаан алдсан байна.

Одоогоор хүүхдэд хордлого тай­лах эрчимт эмчилгээ хийж байна.


Эх сурвалж: