sonin.mn

    Сагил сумын ЗДТГ-ын зүгээс малаа төллүүлэхээр нүүж байгаа малчидаа халуун цайгаар угтан, уут түлээ өгч тусалж, дэмжих зорилгоор Улаан даваан аманд “Нүүдлийн гэр штаб” ажиллуулж байна.

Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн мал төллөлтийн байдалтай танилцан малчин айл өрх, нүүдлийн гэр штабаар орж ажил байдалтай нь танилцав. Нүүдлийн гэр штабын үйлчилгээг Сагил сумын ЗДТГ, цэцэрлэг, сургууль, хүн эмнэлэг гэх мэт төрийн албан хаагчид хувиарын дагуу гэр штабт ажиллаж бага гэлтгүй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхийг зорин ажиллаж байна.

Одоогийн байдлаар Түргэн, Сагил сумын 30 гаруй малчин айл өрх нүүж зөрсөн бөгөөд ид мал төллөлтийн үеэр ядарсан иргэд энэхүү үйлчилгээг талархан хүлээн авч жил бүр нүүдлийн гэр штаб ажиллуулж байх санал тавьж байгаа аж.

П.Дариймаа