sonin.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Тэрээр : "УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын 17 сайдад хандан санал хураалтад оролцохгүй байх шаардах бичгийг хүргүүлсэн нь Монгол Улсын Их хурлын тухай хууль, мөн Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг ёс зүйгүй үйлдэл хийж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд халдсан гэх үндэслэлээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд өгнө" хэмээсэн юм.

Мөн Д.Эрдэнэбат : "МАН-ын зохион байгуулж буй улс төрийн үйлдлүүд нь ёс зүйгүй, ашиг хонжоо хайсан зүйл болон хувирч байна . Улс орны эдийн засаг хүнд байгаа үед Засгийн газрыг чадамжгүй болгох нь эргээд улс орныг улам гүнзгий хямралд хүргэх аюултай" гэв.

Ч.Явуу