sonin.mn

Хөл хөдөлгөөн ихтэй “Хархорин” захын урд  явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц байдаг ч баар, зоогийн газар болгож зориулалтын дагуу ашиглаагүй өдийг хүрсэн. Тухайн хэсэгт зам тээврийн осол, гэмтэл ихээр гардаг төдийгүй замын хөдөлгөөний ачаалал байнга нэмэгддэг гэж  цагдаагийн байгууллагаас хэлдэг.

Тиймээс  тус гүүрэн гарцыг зориулалтын дагуу ашиглах хүсэлтэй байгаагаа иргэд удаа дараа цагдаагийн байгууллага, СХД-ийн удирдлагуудад илэрхийлжээ.

Иргэдийн хүсэлтийн дагуу дүүргээс Хархорин захын удирдлагуудтай уулзан, тус гүүрэн гарцыг шинэчлэн, засварлаж зориулалтын дагуу ашиглах асуудлыг хэлэлцэж, санал солицлох ажлыг эхлүүлсэн байна.

Ингэхдээ өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ачаа бараагаа зөөж байгаа иргэдэд зориулан гүүрэн гарцын 2 талд цахилгаан шат хийхээр төлөвлөж байгаа юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.