sonin.mn

2013 оны 9 сард Герман улсын нөлөө бүхий эдийн засгын судалгаа, эрдэм шинжилгээний институт iFO  -ын ерөнхийлөгч, Мюнхен хотын их сургуулийн профессор Ханс-Вернэр Зинн Монгол улсад айлчилан ирж, Монголд үйл ажиллагаагаа явуулдаг бизнес, эдийн засаг, судалгааны байгууллагууд мөн судалаач, эрдэмтэд, оюутнуудтай уулзан эдийн засаг, нийгмийн байдлаар ярилцсан байна.

Энэхүү айчлалынхаа дараа 2013 оны 9 сарын 16-нд дараах нийтлэлийг Wirtschaftswoche сэтгүүлд нийтэлжээ. Нийтлэлийн орчуулгыг та бүхэнд http://philosophynclub.blogspot.com/ орчуулан хүргэж байна. 2014 оны 4 дүгээр сар 16

Нийтлэлч Ханс-Вернэр Зинн

Грек, Монгол хоёр юугаараа адил вэ? Хоёулаа хөгжиж буй орон, Холланд өвчинөөр өвчилсөн бөгөөд хоёулангийнх нь дотоодын эдийн засаг нь сул хөгжсөн. Үүнээс гадна хоёр улсын хүн амын дээд давхрага нь нийтийн эрх ашигийг зольж баяжсан.

Монгол улсад зочилоод эргэн ирсний дараа өөрийн эрхгүй [энэ улсыг] Грек улстай харьцуулж харах болов. Энэ хоёр улс нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын  дүрмийн дагуу энэ дэлхийн хөгжсөн орны тоонд багтдаггүй хөгжиж буй улсууд. Хоёулангийнх нь байдал нилээн эмх замбараагүй.

Бүтэлтэй хот төлөвлөлтгүйн улмаас хотуудад нь зэрлэг ургамал мэт баригдсан хувийн барилгуудаас нь хахуульжсан удирдлагын системтэйг нь дүгнэж болно.
Амьдралын стандарт нь боломжийн ч, гэхдээ хуурмаг.

Орчин үеийн автомашин, iPad, нимгэн зурагт, тавган антенууд, Луй-Виттоны дэлгүүрээр дутахгүй ч, зам болоод нийтийн дэд бүтцийн бусад элементүүдээр гачигддаг. Газар тариаланг эс тооцвол зөвхөн төр, худалдаа, олон улсын байгууллагууд л ажлын байр санал болгодог.

Өвдсөн эдийн засаг

Үйлдвэрлэлийн салбар байдаггүй. Ядахдаа газар тариалангийн бүтээгдэхүүн дээр ч болтугай суурилсан нэмүү үнэ цэнийг бүтээдэг гинжин хэлхээ ч байдагүй. 2,9 сая хүн амдаа асар их, 40 сая толгой малтай мөртлөө Монгол улс Шинэ Зеаландаас хөргөсөн сүү импортолдог. Грек улс помидорио Холландаас, оливын тосоо Германаас худалдаж авдаг.

Үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай, ард иргэд нь нээлттэй, найрсаг. Хэдийгээр хоёр улс хоёул гайхалтай хөдөө талтай, хүмүүсийнхээ найрсаг зангаар бусдыг татах ч аялал жуулчлал зөвхөн Грект нь л сайн хөгжсөн байна.

Хоёр эдийн засаг хоёул сул дорой хөгжсөн дотоод эдийн засагтай бөгөөд үйлдвэрлэлийн бус салбараас угшилтай экспортоос олсон мөнгөөр өөрсдийн импортоо санхүүжүүлдэг. Монгол нь газрын баялагаа, Грек нь өрийн бичгээ тус тус экспортлон амьдардаг.

Түүнээс олох орлого нь амьдралын стандартыг баталгаажуулах ч, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг бүтээн бий болгох боломжийг бомилсон цалинг [-ийн түвшин] бас үүсгэдэг.

60-аад онд газрын хийн орд нээн илрүүлсний дараа Холланд улсад ажиглагдсан үзэгдлээс хойш Холланд өвчин гэж нэрлэх болсон өвчинд хоёр улс хоёул өртсөн. Газрын хийгээ зараад олсон орлого нь Холландад маш их мөнгө оруулж ирсэн бөгөөд энэ мөнгөө хувийн хэвшил, төр хоёр цалингаа өсгөхөд зарцуулж, эдийн засгийнхаа өрсөлдөх чадвараа сүйрүүлсэн.

1982 оны Вассенаарын гэрээний  ачаар л цалингийн энэхүү хортой үзэгдлийг таслан зогсоож, эдийн засгаа аварч чадсан. Сүйрүүлэх нөлөөтэй мөнгөний урсгалын хувьд, урсгал хэрхэн үүссэн нь сонин биш байдаг.

Грекчууд ямар ч шаардлагагүй Евроноос зүүгдэж байна

Энэхүү үзэгдэл нь Монгол газрын баялагаа зарснаас болоод үүсэв үү, Грек гадаад улс орнуудаас зээл авснаас уу, Евро-системийн бусад төв банкуудад Target  гэгдэх өр шаардах эрх үүсгэдэг Европын холбооны тэрхүү шилжүүлэгээс үү, мөнгө хэвлэгч машинаа тасралтгүй ажиллуулснаас үүдэв үү гэдэг бүгд адилхан.

Урсан орох тэрхүү мөнгөний урсгал нь үйлдвэрлэн, боловсруулагч салбарыг устгадаг, сүйрүүлдэг цалингийн нэмэгдлийг бий болгодгоороо адил. Европын Холбооны энэхүү арга барил нь Грек улсын өрсөлдөх чадварыг аль эртнээс устгасан гэж Грекийн эдийн засгийн сайд Михалис Хрусохойдис “FAZ”  сонин дохь нэгэн ярилцлагатаа маш оновчтой илэрхийлсэн байна.

Тэр тусламжийн үр дүнд “ямар нэгэн юм үйлдвэрлэн, боловсруулж байсан хүмүүс үйлдвэрээ хаагаад, импортын компаниуд байгуулж эхэлсэн. Учир нь импортоор өмнөхөөсөө илүү орлого олж эхэлсэн. Энэ явдал нь энэ улсын жинхэнэ гамшиг” гэжээ.

Түүнийг залуу байхад экспортоор мөнгө олохын тулд маш их ажиллах шаардлагатай байдаг байж. Энэ хөдөлмөр Европын Холбооны татаасын үр нөлөөнд ямар ч шаардлагагүй болсон гэсэн байна.

Улс төрийн хүчүүд, эдийн засгийн нөлөө бүхий сонирхолуудын улмаас энэ улсыг Европын Холбоонд бариад байгаа нь Грек гамшигийг одоогоор үргэлжлүүлсээр. Европын Холбооноос гарч, мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнээ бууруулан өрөсөлдөхүйц цалинтайгаар эдийн засгаа эргэн босгохын оронд хиймэл шалтаг шалтгаанаар Евро мөнгөн тэмдэгтээс зүүгдэж байна.

Хямдхан зээл

Грекийн банкнууд дампуурсан үед Грекийн төв банк мөнгөнийхөө үнэлэмжийг бууруулснаар үүсэх алдагдалыг бүх Евро вальюттай улсуудад  үүрүүлэх эсвэл дампуурахаас нь өмнө бүр аврах боломжийг Евро мөнгөн дэвсгэрт нь өгөөд байна.

Евро нь Грекийн төр их хэмжээний хүүний өрөнд орсоор байх боломжийг олгоод байна. Учир нь Европын Төв Банк нь Грекийн засгийн газрын бондыг эргүүлэн худалдан авахад шаардлагатай мөнгөөр банкуудыг санхүүжүүлээд байна.

Цаашлаад Евро нь грекийн болоод гадаадын зээлдүүлэгчдэд Грекээс арилан одож, мөнгөө гадаадад гаргах боломжийг олгож байгаа хямдхан зээлийг үүсгээд байна. Баян грекчүүд дор хаяж 100 тэрбум Еврог Швейцарьруу, найдвартай газар руу гаргасан гэсэн таамаглал байна.

Энэ нь ч бас Монголтой санаа зовоом параллель үзэгдэл юм. Энэхүү орны  баян гэр бүлүүд хуулийн дагуу эсвэл хууль бусаар газрын баялагаа зарж олсон орлогынхоо үлэмж хувийг гадаадруу  гарган тэндээ хураасан хөрөнгөөрөө амьдрахаар оршин суугаа хаягаа өөрчилөх тэрхүү X өдөртөө  бэлтгэн сууна.