Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны гол сэдэв Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаатай холбогдуулан авах арга хэмжээний тухай төсөл байв. Хулгайн мод бэлтгэгчидтэй сүүлийн 10 гаруй жил тэмцэж байгаа ч бүрэн таслан зогсоож чадахгүй байгаа юм.
Гэсэн хэдий ч өнгөрсөн таван жилийн хугацаанд хууль бус мод бэлтгэл 31.5 хувиар буурсан гэх мэдээллийг БОНХ-ийн дэд сайд Б.Тулга өгсөн. Харин үүнтэй доктор Н.Дашзэвэг санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр "Хулгайн мод буураагүй. Харин ч ихэсч байгаа. Юун түрүүнд хулгайн замыг шийдэх хэрэгтэй.
Хяналтгүй олон зам байгаа цагт модны хулгай багасч байна гэж хэлж болохгүй. Өдөр, шөнөгүй явж байгаа модны хулгайтай жилд нэгээс хоёр удаа шалгалт явуулж байгаа нь хангалтгүй байна" хэмээн шүүмжилсэн. Манай улсын модны жилийн хэрэглээ гурван сая шоо куб метр.
Үүний 2.1 сая куб метр нь түлээний хэрэгцээний мод байдаг. Засгийн газраас хулгайн модыг таслах зорилготойгоор "Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн гол чиглэл нь муудсан ойн сангаа цэвэрлэж ойгоо сэргээх явдал юм. Гэсэн ч хөтөлбөрийн санхүүжилт зогссон учраас үр дүнгээ өгөхгүй байгаа ажээ.
Манай орны нийт газар нутгийн 11.7 хувь нь ойн сан бүхий газар. Үүний 8.3 хувь нь ой сан бүхий буюу ой модтой газар юм. Энэ жил анх удаа ой сан бүхий газраа тоолохоор болжээ. Засгийн газрыг ойн сан бүхий газрыг нэмэгдүүлэх зорилгоор жилд тодорхой хэмжээний мөнгө баталдаг. Уг мөнгө нь жилд найман га газарт мод тарихад хүрэлцдэг аж.
Гэтэл бодит байдалд найм биш 50 мянган га газарт мод тарих шаардлагатай байгааг дурьдав. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ тухай "Ойн санг хамгаалах нөхөн сэргээх, улмаар хууль бус мод бэлтгэлтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай зөвхөн Байгаль орчны байнгын хороо дангаараа бус Хууль зүйн байнгын хороотой хамтарсан Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргах нь зүйтэй юм.
Ялангуяа бидний үндсэн гол үүрэг ойн санг хамгаалах, нөхөн сэргээх. Нэг зүйлд гайхаад байна. Сая дурдсан ажлыг хийхийн тулд төрөөс өгсөн мөнгийг яам өөрөө зарцуулж, ажилд нь оролцох гээд байх юм. Төр хэтэрхий оролцохоор цаана нь байгаа орон нутгийн иргэдийг ажлын байртай болгох, мод тарих, түүнийг нь үнэлэх зэрэг чухал хүчин зүйл хаягдаад байна" гэлээ.
С.Дулам
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Óãààñàà õóëãàéëàõ ìîä ÷èíü èõ õîë áîëñîí,îéðóóäûã íü ò¿¿÷èõñýí õàðàãäàæ áàéíà ëýý ø äýý, Òóæûí íàðñ. Õóó÷èí õóäàë÷ õ¿íä ìàøèíààð ÿâàõàä ç¿¿ îðîõ çàéã¿é ñ¿ðòýé ë áàéäàã áàéñàí. Áóðõàí ºðøººã. Òýð îé, çàìûí 2 òàëàà öýâàðëýý÷ ýý. Õîãîí äóíäóóð òóó÷ñààð ë íýã õîòîîñ íºãºº ð¿¿ ÿâäàã áîëîîä óäàæ áàéíà.
ЕРӨӨСӨӨ МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТГИЙГ БҮХЭЛДЭНЭ ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР НУТАГ БОЛГОЧИХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТАГ ДООРХИ БАЯЛАГ ОЙ МОД ГАЗАР НУТГИЙГ ЯМАРЧ ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН ЭРХ МЭДЭЛТЭН ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ӨМЧЛҮҮЛЭХ ЭРХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХУДАЛСАН БОРЛУУСАН ӨМЧЛҮҮЛСЭН ЭРХ МЭДЭЛНҮҮДЭД ХУУЛИЙН ДАГУУ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХОРИХ ХЭРЭГТЭЙ
Heregtsee baigaa tsagt yamar ch argaar hulgailsaar, esvel lobby-doj huuli erhzuin zohitsuulalt hiigeed tairsaara l baih bolno. Oi mod bol Mongoliin 3 say hunii omch, Ted niitiin ene hurungiig hulgailj, ashig olsoor l baina. Harin 2/3 tuleend zartsuulja baigaagaa haraad, tulshind mod heregleh-iig bagasgah (orluulah) arguud bodson ni deer dee. Mon Oros zereg ornoos mod importloh bolomjiig sudalbal.
хулгайн мод бэлтгэл далд байдалд орж илрүүлэлт муудсан гэвэл зохино