sonin.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан хойшилжээ. Учир нь  тус байнгын хорооны хуралдаан 14.00 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй тул хуралдааныг хойшлуулсан байна. Тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу "давхар дээл" тайлах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан юм.

Хуралдаанд зургаан гишүүн ирсэн гэх мэдээлэл байсан. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ удаагийн хуралдааныг хойшлуулсныг мэдэгджээ.

Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооны МАН-ын гишүүд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж, Ардчилсан намын гишүүд өрөөндөө суучихаад бодлоготойгоор хуралд орж ирэхгүй байна. АН-ынхан албаар ирцээ бүрдүүлэхгүй байна гэдэг шүүмжлэлийг хэллээ.