sonin.mn





Өнөөдөр Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл гэгч байгууллага үүсгэн байгуулагдаж, анхдугаар хурлаа хийжээ.Тус хурлаар нэн тэргүүнд эвлэлийн удирдлагуудаа сонгосон байна.
  Бөө судлалын тэргүүн Д.Базарч, Төрийн зайран гэх  Д.Бямбадорж, бөөгийн “Голомт” төвийн тэргүүн н.Сүхбат,цагдаагийн хурандаа н.Жаргалсайхан,  Ард Түмний гавьяат гэх цолыг олгодог яруу найрагч Б.Одгэрэл нар эвлэлийн тэргүүлэгчдээр ажиллах аж.

Уг  хуралд халх, буриад, өөлд, урианхай зэрэг олон ястаны төлөөлөл болох50 орчим  зайран, удган оролцсон агаад тус холбооны удирдлага цаашид хуурамч бөө нартай хатуу тэмцэж, тэнгэрийн цээрлэл гээчээр шийтгэх гэнэ.

С.Дондог