sonin.mn

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /BBC/.  Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг хууль бусаар борлуулж байсныг мөрдөн шалгах ажлын хүрээнд ФИФА-гийн түнш компанийн захирлыг Бразилын цагдаагийн газар баривчилжээ.

Рио-де-Жанейрогийн "Match Hospitality" зочид буудлаас  Рэй Уиланыг дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага ФИФА-гийн албаны хүмүүс баривчилсан байна. Тэд мөн тус зочид буудалд байрлаж байсан аж.

ДАШТ-ий тасалбарыг хууль бусаар борлуулж байсан 11 хүнийг тус улсын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт баривчилж, олон улсын гэмт бүлэглэлийг тараасан билээ. Тэднийг тасалбар хууль бусаар борлуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.

Цагдаа нарын мэдэгдсэнэр, тус гэмт бүлэглэл дөрвөн ДАШТ-ий үеэр хууль бусаар тасалбар борлуулж, тоглолт тус бүрээс 90 сая доллар олж байсан бололтой.

Г.Ган-Эрдэнэ

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг