sonin.mn

УИХ-ын ги­шүүн Б.Бат-Эрдэнэ энэ жил Улсын баяр наад­маар түрүү бөхийн бай гар­дан авах нь ээ. Спортын түүхэнд байгуулсан түү­ний гавьяаг тоолж баршгүй бө­гөөд цол, ам­жил­тыг нь би­чихэд урт.

Тухайлбал Далай даян даяар дуур­саг­дах дархан аварга, Монгол Улсын хө­дөл­мөрийн баатар, гавьяат тамирчин, спортын мастер, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга гээд л хөвөрч өгнө. Улсын баяр наадамд 12 түрүүлсэн түүхэн амжилттай түүний хувьд улстөрд хөл тавьснаас хойш ганц л удаа төрийн наадамдаа зодоглосон.

Харин эрхэм гишүүн энэ жил 50 насны босго давж, үндэсний бөхийн түүхэнд ахмад дархан аварга хэмээн бичигдэх болж байгаа юм.

Түүнчлэн ахмад дархан аваргуудад улсын наадмын түрүү бөхийн бай олгодог журам бий. Энэ дагуу Б.Бат-Эрдэнэ гишүүн Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жи­лийн ой, Үндэсний их баяр наадмаар ахмад аваргын анхны шагналаа гардах ажээ.

Эх сурвалж: