sonin.mn

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсын нийслэл Алмата хотноо долдугаар сарын 8-13-нд болж байгаа "Казахстан улсын ерөнхийлөгчийн цом" Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд хүч ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Тус тэмцээнд ОХУ, Куба, Украин, Казах зэрэг өнөө үеийн шилдэг боксчидтой орнуудаас гадна 10 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдөж байгаа юм. Олимп, дэлхийн алт, мөнгө, хүрэл медальтай 18 боксчин энд ирсэн нь ямар чансаатай тэмцээн болохыг илтгэж байна.

Манай Багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди зөвлөх багшаар ажиллаж байгаа бол үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нар томилогджээ.

Багийн бүрэлдэхүүнд ОУХМ. Г.Ган-Эрдэнэ /49 кг/, СМ А.Нурлан /52 кг/, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт/56 кг/, ОУХМ Д.Отгондалай/60 кг/, Б.Чинзориг/64 кг/, Б.Түвшинбат/69 кг/, Ж.Отгонжаргал /75 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ СМ Т.Ерболат /91 кг/ нар багтжээ.

Лхагва гарагт Н.Төгсцогт Тажикстаны Авзалшоевийг, Д.Отгондалай Казахын Сапиулинг, Б.Чинзориг Филиппиний Галван, Ж.Отгонжаргал Киргизийн Канявекулуг оноогоор тус тус ялсан байна. Өнөөдөр бусад боксчин эхний учраатайгаа тулалдана.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг