sonin.mn

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК  энэ оны есдүгээр сарын 20-ноос эхлэн Сингапурын чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ.

Ингэснээр манай иргэд Азийн аялал жуулалчлын гол бүс нутаг болох Сингапур руу харьцангуй хямд зардлаар цаг хугацаа алдахгүйгээр зорчих боломж бүрдэх юм. Тус компани нь өнгөрсөн сарын 19-нд нислэгийн шинэ чиглэл нээж, ХБНГУ-ын Франкфурт хот руу шууд нислэг үйлдэж эхэлсэн билээ.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг