sonin.mn

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Украины зүүн нутагт  Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолдсонтой холбогдуулан Украины байдлыг хэлэлцэхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл /АЗ/ яаралтай хуралдаан хийх гэж байна.

АЗ-ийг одоо даргалж буй Руанда улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын мэдэгдсэнээр, уулзалтыг өнөөдөр хийх аж.

Малайзын энэ онгоц яагаад осолдсоныг олон улсын шинжээчдээр бүрэн дүүрэн, ил тод мөрдөн шалгуулахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриаллаа.

Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын шинжээчдийн хамт холбогдох мэдээллийг нухацтай хянаж байна гэж НҮБ-ын тэргүүн хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг