sonin.mn

КИЕВ. / Reuters/. Өчигдөр орой Украины зүүн нутагт сүйрсэн, Малайзын зорчигч тээврийн нисэх онгоцыг газар-тэнгэр ангиллын “Бук” пуужингаар харван унагаасан гэж Украины Дотоод хэргийн яамны албаны хүн мэдэгдлээ. Албаны хүн Антон Герашченкогийн мэдэгдсэнээр, 280 зорчигч, багийн 15 гишүүн бүгд амь эрсэджээ. Зорчигчдын тал хувь нь Нидерландын иргэд байсан аж.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг