Нийслэлийн Захирагчийн ажлын албаны захиалгаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүргийн тохижилтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-д үйлдвэрлэсэн BOBCAT S590 маркийн дугуйт бага оврын олон үйлдэлт тракторыг Налайх дүүрэг хүлээн авлаа.
Энэхүү тусгай зориулалтын үүрэг бүхий трактор нь 950 кг-ийн даацтай, ковш, подон өргөгч нь 3 метр өндөрт өргөх хошуутай бөгөөд нийлүүлэгч тал "Линкс поверкор" ХХК тус трактортоо 2000 мот.цагийн баталгаа олгож байгаа юм байна.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0