sonin.mn

РАМАЛЛА. /ANADOLU/. Олон улсын иргэний агаарын тээврийн 32 компани, тэдгээрийн дотор АНУ-ын компаниуд Израилийн “Бен-Гурион” нисэх буудал руу нислэг үйлдэхээ зогсоожээ. Засгийн газрын хүчнийхэн нь Палестины “ХАМАС” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор Израилийн аюулгүй байдал дордож буй учраас тэдгээр компани ийм шийдвэр гаргасан байна.

Израилийн нисэх онгоцны буудлуудын удирдах газрын мэдэгдсэнээр, “Бен-Гурион” нь тус улсын хамгийн том бөгөөд жилийн турш хөл хөдөлгөөн тасардаггүй нисэх буудал юм. Жил тутам 11 сая орчим хүн тус нисэх буудлаар үйлчлүүлдэг ажээ.

Израилийн олон улсын нислэгийн 80 орчим хувийг “Бен-Гурион” гүйцэтгэдэг байна. Тус нисэх онгоц хэт ачаалалтай байгаа тохиолдолд л  бусад нисэх буудлыг ашигладаг гэнэ.

Израилийн улс төрийн нөхцөл байдал дордож байгаатай холбогдуулан олон улсын иргэний агаарын тээврийн бусад компани “Бен-Гурион” руу үйлдэх нислэгээ мөн өнөөдрөөс зогсоохоор шийджээ.

Ойрх Дорнодын энэ улс руу хийх нислэгээ олон улсын иргэний агаарын тээврийн ийм олон  компани сүүлийн 13 жилийн түүхэнд буюу 1991 оны Персийн булангийн дайнаас хойш зогсоож байгаагүй юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг