sonin.mn

"Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа Гэмт хэргийн тухай хуулийн төслийг маш олон талаас нь нарийвчлан судалсан. Эрдэмтэн хүний хувьд хараат бус, бие даасан дүгнэлтээ бичгээр ч гаргасан байгаа. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал Монгол Улс товчхондоо сүйрлийн байдалд орно" хэмээн Монгол улсын гавъяат хуульч, нэрт академич С.Нарангэрэл мэдэгдэв.

Түүний мэдэгдлийг төвийн бараг бүх сонин хэвлэлүүд хэвлэж дээрх үгийг онцлох ишлэл болгожээ. Нэрт хуульчийн хэлснээр энэхүү аймшигт, гадаадад захиалсан, гадаадынхан захиалсан хууль батлагдснаар Монгол улс сүйрэлд төдийгүй сөнөх замдаа орно. Энэ хууль бол барууны жинхэнэ геноцит аллагын зэвсэг, Монголчуудыг аймаглан устгаж, зөвхөн улс орныг нь булаах тийм хууль юм.    

Өмнө нь хүүхдэд 14 байдлаар онцгой нөхцөлд ял өгч байсан бол академичийн тэмдэглэснээр хүүхдэд зориулсан хуулийн 300 заалт оржээ. Нэгнийгээ түлхсэн ч юм уу, санамсаргүй чулуу шидсэн хүүхэд бол шууд шоронд явна. Нөгөө хүний эрх, хүүхдийн эрх гэдэг хаа байна. Заалт нь дандаа 10-аас дээш, бүх насаар нь хорино.

Байшин барилга, газар, орон сууц, лиценз гэх мэтээр сүүлчийн ганц өмчүүдийг нь хурааж нүцгэлээд зогсохгүй шоронд олон жил хорьж шийтгэх заалтууд орсон. Хууль болон төр гэдэг ойлголт барууных бөгөөд жинхэнэ аллагын зэвсэг гэдгийг манайхан ойлгохгүй, хууль хууль гэж хашгирч байгаа билээ.

Ёс зүйн болон ёс заншил, захиргааны арга хэмжээ авдаг олон зүйлүүд хуулийн заалт болжээ. Барууны захиалгаар хийсэн манжийн харгислалын хуулиуд, барууны нөлөөн дор хийгдсэн зөвлөлтийн үеийн КГБ-ын хэлмэгдлийн үеийн хуулиудаас харгис хууль гарч ирж байна.

Улс дотор улс байгуулж, улсыг устгана гэдэг билээ. Тэрхүү улс нь хууль зүй, дотоод хэргийн яам, дарга нарыг нь худалдан авсан төр засаг, хаан хун тайжийг нь худалдаж авсан хаант засаглалууд ордог билээ. Нарангэрэл академич энэ хуулийг тун анхааралтай судлахыг УИХ-ын 76 гишүүнээс хүссэн байсан.

Аливаа хуулиудыг гадаадад үйлдвэрлэж түүнийг батлуулах их хэмжээний мөнгөний хамт орж ирж байгаа нь нууц биш болсон. Манай Үндсэн хуулийг АНУ-д захиалан хийжээ. Монголын ард түмэн түүний хойч үеийн хойтохыг уншихаар зургаан аймшигт хууль бэлтгэгдсэний хамгийн аймшигтай нь гэмт хэргийн хууль юм.

Энэ бол чөтгөрүүдийн зохиосон, чөтгөрүүдийн хууль. Монголчуудыг тамын оронд илгээх тамын хууль. Ийм учраас Нарангэрэл академич онцгой ач холбогдол өгөхийг сэтгэл зүрхнээсээ хүссэн билээ. Түүний шавь болж хайр энэрэлийг нь авч яваад Нарангэрэл бол хоцрогдсон этгээд гэж хэлснийхээ төлөө Тэмүүжинтэй шүүхдэлцэж байсан билээ.

Тэрээр шүүх хурал дээр хэлэхдээ, намайг доромжиллоо гэж би энэ нөхөртэй шүүхдэлцэж байгаа юм биш. Монголыг ард түмэнд гамшиг тарих энэхүү хүн чанаргүй этгээдтэй үе үеийнхнийг хэлмэгдүүлж доромжлох гэж байгаагийн төлөө шүүхэдсэн гэж хэлж байсан билээ.

Асанжийн хэлсэн дэлхий ниитэд цацсан 700 мянган нууц материалд Улаанбаатарт суугаа АНУ-ын элчин сайд Тэмүүжинтэй уулзаж, америкийн талд элсүүлсэн тухай хэсэг орсныг сэтгүүлч Б.Ганчимэг нийтлэлдээ өгүүлсэн байсан. АНУ-ын элчин сайд мэдэгдэхдээ, Монгол улсын их сургуулийн хууль зүйн багш, "1 ардчилал" клубын гишүүн, 26 настай Тэмүүжинтэй олон удаа уулзаж тохиролцлоо.

Тэр бидний хүссэн хууль зүйн шинэчлэлийг хийж чадна гэж удаа дараа нотоллоо. Энэхүү шинэчлэлийг хийхэд надад гагцхүү албан тушаал хэрэгтэй гэж хүссэн. Энэ хүсэлтийг бид биелүүлж Монголд хүссэн шинэчлэлээ хийнэ гэж мэдэгджээ. Ингээд 2012 онд хар машины ачаар ардчиллынхан ялж Тэмүүжин Хууль зүй, дотоод хэргийн сайд болов.

Саяхан ажилгүй, айлын өрөө хөлслөх мөнгөгүй гэж Нарангэрэл захирлыг царайчилж явсан тэрээр одоо тэрбумтан-олигархи болжээ. Түүний үр дүн бол Монголын ард түмнийг шорон хэмээх тамд аваачих энэхүү хуулийн төсөл юм.

Хууль зүйн аллага бол хамгийн чимээгүй, хамгийн цэвэрхэн аллага юм.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин