sonin.mn
Модон морин жил га­ра­хаас арай өмнөхөн буюу УИХ-ын 2013 оны намрын чуулганы хаалтын үеэр Сангийн сайд Ч.Улаан “Мон­гол Улсын өр өнөөдрийн байд­­лаар 8.4 их наяд төгрөг бол­сон. Энэ нь ДНБ-ний 49.7 хувьтай тэнцэж бай­­­гаа хэрэг юм.
 
Гэхдээ Төс­вийн болон Тогтвортой байд­­­­­лын тухай хуульд ний­­цэж байгаа. Ха­рин Зас­­гийн газрын өр 4.6 их наяд төг­­рөг байна” гэсэн билээ. Түү­нээс хойш найман сар өн­гө­рөөд бай­на. Одоо­гоор Монгол Улсын нийт өр нэ­мэгдсэн үү гэхээс хасаг­даа­гүй нь тодорхой. 
 
Хоёрхон хоногийн да­раа БНХАУ-ын дарга Си Жинпин айлч­­лан ирж түү­хэн гэгдэх гэ­­рээ хэлцэл хийг­­дэх гэж байна. Магад­­гүй урьд өмнө Монгол Улсад хаанаас ч орж ирж бай­­­гаагүй их зээл, мөнгөнд га­рын үсэг зу­рал­цаж ч бол­зош­гүй. 
 
За­рим нэгний таа­­маг­­лаж бай­гаагаар 10 тэр­бум ам.дол­­­­ларын сураг ч сон­согдож л байгаа. Мон­гол Улсын гур­­ван жи­­­­­лийн тө­сөв­тэй тэн­цэхүйц хэм­жээ­­­­ний их өр зээл тавихаар эрх ба­­риг­­­­чид маань ханцуй дот­роо зал­бирц­гааж байгаа нь үнэн бол бид­нээр тогтохгүй үр, ач нар маань ч өр­тэй ор­ны, өрөвдөлтэй иргэд болж таа­рах нь тодорхой. 
 
Өнгөрсөн хоёрдугаар сард Гер­ма­ны толгой эдийн засагч Ханс Вер­нер Зинн МУИС-ийн урилгаар айлч­лан ирж, эдийн засгийн байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээд “Монгол Улс маш бо­гино хугацаанд буюу 2-хон жи­лийн до­тор 2.2 тэр­­бум ам.долларын өр­­тэй болж, тансаг хэрэглээ өсөж бай­гаа нь буруу замаар явж эдийн засгаа сүйрүүлэх тал руу ойртож байгаагийн шинж.
 
Монголчуудын хоёр­хон жилд тавьсан энэ хэмжээний өрийг Европын холбооны улс 100 жилд тавьж байсан бэ­­­­лээ­хэн түүх бий” хэмээн ха­­­­туухан шүүмж­лээд буц­сан.
 
Түүний үзэж бай­гаагаар Засгийн газар гадны улс ор­нуудаас бонд буюу өр босгон ирж түүнийг нь тансаг хэрэг­лээ­ний орон сууц, автомашин, гар утас зэрэг ахуйн хэрэглээний зун­гааралдсан өрийн сүл­жээнд оруу­лан царцааж байгаа нь дунд болон, урт хугацаанд Монголын эдийн засгийг сүйрүүлэх бо­дит хүчин зүйл болох нь маргаангүй.
 
Германы нэрт эдийн засагчийн үгэнд дүг­нэлт хийгээд үзвэл Мон­гол­чуудын өнөөд­­­рийн нийт­лэг дүр зураг ядах юм­гүй тодорно. Өнөөдөр өр­гүй айл, өрх бараг л үгүй бол­сон.
 
Ца­­­лин­гийн, тэтгэврийн, оюут­­­ны сур­галтын, орон сууц­­ны, авто­ма­шин, ахуйн хэ­рэглээний, адаг­лаад гар утас­ны зээлгүй айл өрх, хувь хүн олоод ир гэвэл ёстой л өвсөнд унагасан зүү хайхтай адил юм бо­лох нь тодорхой.
 
Өнөөдөр Улаанбаатарын гу­дамж­­­наас өргүй хүн хайж бэдэрс­нээс “Би өртэй хүн” хэмээн омог бардам хэлэх зоригтнуудыг хайсан нь хамаагүй хялбар. 
 
Тэр ч утгаараа өр, зээл гэдэг бид­ний амьдралын салш­гүй нэ­гээхэн хэсэг нь болжээ.Учир иймд өртэй, өр тавихаар хөө­­цөлдөж яваа хүмүүсийн санаа сэт­­гэлийг бага ч бол­тугай амраах үүд­нээс дараах зөвлөлгөөг өгье. 
 
Монголчуудын эрт дээ­р үеэс дээд­лэж ирсэн аман ярианд “өртэй хүн өөдөл­­дөггүй” гэсэн “До яамны” ша­хуу хэлц байдаг. Харин орчин үед үүн шиг инээдэмтэй, хүний эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан зүйр­­лэл байхгүй л болов уу.
 
Зээл ав­бал төлж дийлэхгүй дампуурчих нь гээд хоосон халаасаа тэмтрээд, хоёрхон идээд харайлгаад байвал алтаар хэмжигдэж мэдэх цаг ху­гацаа боломж, бо­лол­цоогоо л ам­баар­даад явуул­чихаж бай­на гэсэн үг.
 
Та биднийг өдөр тут­мынхаа ажил, амьдралыг хөө­цөл­дөөд л мун­­­­­­гинаж явахад зүү утаснаас эх­лээд зөөгөөд явдаг машин, амьд­раад суух орон сууц гээд бүх л төр­­лийн материаллаг хэрэгцээг хан­­гах олон төрлийн зээл тусламж гараад ирж, цаагуур чинь.
 
Одоо зөв­хөн сонголтоо л зөв хийх үлдээд бай­на. Гэрээсээ толгойгоо цухуйл­гаад тавхан алхахад л “нааш ир, нааш ир” хэмээн дуудах энэ олон зээ­лийн сонголт, янз бүрийн хүү шимт­гэлийг өөрт ашигтайгаар эр­гүүлэхэд мань мэт нь байтугай цү­дийтэл таргалсан дарга за­хир­лууд ч гэсэн тун ч ухаа­лаг шийдвэр гар­гаж түүнийгээ амьдрал ахуйдаа бо­­ломжийн өгөөжтэй ашиг­лах яр­­­виг­­­­тай асуудал үүсээд байна.
 
Энэ олон төрлийн зээлийг сайн, муу гээд хоёр ангилчих хэрэгтэй. Ерөн­­хийдөө сайн зээлд орон сууц­­ны, сургалтын зээлийг хам­руулж болно. 
 
Харин энд хамгийн гол нь сайн зээл өгсөн цаад эздээ хул­­­хи­далгүй сар бүрийнхээ төл­бөрийг хийгээд явчихвал хожим хой­но хоёр чихэнд чинь хэрэгтэйг анхаа­рах хэрэгтэй. Муу зээл гэдэг нь сэт­гэлийн хөөрлөөр шийдсэн хо­жим нь хэзээ ч төлж дийлэхгүй мөн­­гийг хэлээд байгаа юм.
 
Ийм зээлд Канарын арлууд, Австралид аял­сан сар гаруйн аяллын зээлүүд ха­­м­аарна. Бүр хамгийн муу зээлд кредит картны зээлүүд ордог бө­гөөд ихэнх нь хожмын өдөр таны хоёр чихнээс ч үнэтэй өндөр хүү нэх­­­­дэгт л хэргийн учир байгаа юм.
 
Зүгээр гэнэтийн тохиолдолд “ма­шинаа засуулах”, “цалин буух бо­­­лоогүй байхад зад шоудчихсан” зэ­рэгт дараа нь бүгдийг нь эргүүлж төлөхөөр кредит картаараа тооцоо хийвэл тэр чинь таны “мэргэн сон­голт” болно шүү.
 
Зарим үед зээл авахад хэч­нээн төгрөг нь чухал биш хожмын өдөр унах унац нь гол байх тохиолдол байдаг. Тийм үед багахан хүүтэй уртхан хуга­­­цаа­тай зээл авчихвал чухам “тэн­­­гэ­рийн нөгөөхийг атгалаа“ л гэ­сэн үг. 
 
Эцэст нь зээл болгон муу бай­даггүй. Зээл авч балраад яах вэ “зөвхөн цалингаараа” л гээд бахь байд­­­гаараа гүр­дийгээд суу­гаад бай­­­вал амьд­­рал чинь ч бахь байд­гаа­­­раа л горойгоод дороо дэвх­­цээд бай­­на гэдгийг бо­доорой доо.
 
Тэгж яри­вал өртэй хүний хоёр чихийг таслаад авдаг бол Улаан­баатараар дүүрэн “чихгүй толгой­нууд” хул­май­­чихаад л үнэ­тэй ма­­шины­хаа жо­­лоон дээр малийж явах нь тодор­хой. За тэгээд өр тавих уу, болих уу. 
 
 
Д.Энхтүвшин
Эх сурвалж: