sonin.mn

БРЮССЕЛЬ. /Voice of Russia/. Беларусийн нийслэл Минск хотноо ОХУ болон Украины төрийн тэргүүн нарын хооронд удахгүй хийх гэж байгаа уулзалтыг Украины хямралыг шийдэх сайхан боломж гэж үзэж байгаагаа Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд комиссар Кэтрин Эштон мэдэгдлээ.

Маргааш Минск хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар Украины Ерөнхийлөгч Петро Порошенкотой уулзана.

Австрийн Альпбах хотноо болсон Европын улс төрийн чуулга уулзалтын үеэр Эштон Минскийн уулзалтыг "алдаж болохгүй боломж” гэжээ. Эштоны хэлснээр, ЕХ болон ОХУ-ын аль алинтай нь Украин сайн харилцаатай байх хэрэгтэй.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг