sonin.mn
Монголбанк нэг долоо хоногтой 227 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 365.9 тэрбум төгрөг болжээ.
 
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.
 
Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны долдугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гарагт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм.
 
Энэ нь богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.