sonin.mn

УИХ-ын гишүүн, Монголын Ардчилсан Холбооны дарга, Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат тамирчин Х.Баттулгад хөдөлмөрийн баатар цол олгоё гэсэн санаачилга сошиал сүлжээгээр ихэд цацагдах боллоо.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар энэ нь зарим нэг хүний хувийн санал биш Х.Баттулгын ойрын хүрээний зарим нөхдөөс гарсан санаачлага, зохион байгуулж буй кампанит ажил гэнэ.


Тэднийхээр Х.Баттулга бол Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэх болзлыг хэдийн хангасан хүн, гэхдээ иргэд санаачилга гарган, түүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албажуулж буй байдлаар "Женко" уг цолыг хүртвэл зөв гэж үзсэн аж.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Х.Баттулгад хөдөлмөрийн баатар цол олгохоос татгалзах шалтгаан үгүй гэсэн  аман хариу өгсөн тухай зарим эх сурвалж өгүүлж байна.
Х.Баттулга нь Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин бөгөөд 2006 онос хойш Монголын Жүдо Бөхийн Холбоог удирдан санхүүжүүлж, нэг олимпийн аварга, хоёр олимпийн мөнгөн медаль, нэг олимпийн хүрэл медаль, гурван дэлхийн аварга цол хүртэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн билээ.

Ч.Од