sonin.mn

Одоогоос бараг долоон жилийн тэртээ дэлхийн олон нийтэд бараг мэдэгдэлгүйгээр, сонин хэвлэлүүд ч энэ тухай бичээгүй билээ. Исландын Селфосс хэмээх жижигхэн хотын католик оршуулгын газарт суут шатарчин Бобби Фишерийг эгэл даруухнаар нутаглуулсан билээ.

Нас барахаасаа өмнө тэрээр сүүлчийн ярилцлагаа өгч шударга үнэн байдаг гэдэгт итгэсэн нь миний амьдралын эмгэнэл, Америкийг ардчилсан шударга улс гэж бодож байсан нь гол алдаа байсан гэж хэлсэн. Тэрээр ганцаардаж, зовж тарчилж үхэж байгаагаа АНУ-ын засгийн газрын хуйвилдаанаар Америкийн гар хөл болсон Японы засгийн газар цацраг идэвхтэй шоронд хордуулж, амьдаар нь алсан гэж тэр үзсэн юм.

Шатар бол тоглоом. Би бол дэлхийн сүүлчийн суут аварга мөн гэж мэдэгдсэн тэрээр өнөөгийн дэлхийн гай гамшиг нь тонуулч еврей нарын муу ерын улс АНУ-аас болж байна гэж мэдэгдсэн билээ. Тийм учраас том гарын хөрөнгөтнүүдийн мэдэлд байдаг хэвлэл мэдээллүүд дуугараагүй юм.

Харин ч ашгүй нэг хэл ам хийгч этгээд нас барлаа гэж битүүхэндээ баярлацгаасан биз. Учир нь тэрээр өнөөгийн бидний яриад байгаа тархи угаалтын эсрэг амь амьдралаараа тэмцэж, тэдэнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Тэр ингэж ад үзэгдсэн юм.

Оршуулах ёслолд хэвлэлийнхнээс хэнийг ч байлцуулсангүй. Их л нам гүмхэн, энгийн тайван оршуулга боллоо гэж хүмүус ярьж байна. Түүний оршуулганд Боббигийн хамгийн дотно найз нөхөд, түүний халамжит хань япон бүсгүй Миоко Ватаи нарын цөөн хэдэн хүн л оролцсон гэнэ.

Борис Спасскийн үгээр бол эл оршуулгыг "сүүлчийн агуу шатарчин"-ы "эвлэрэл" гэж хэлж болох нь. 64 настай Фишер Рейкьявкийн нэгэн эмнэлэгт бөөрний дутагдлаар нас барсан юм. 25 нас дөнгөж хүрч байхдаа нэрийг нь анх сонссон Рейкьявик хот бол түүний амьдралд онцгой нөлөө үзүүлжээ.

Чухамдаа 1972 онд тэрбээр энэ хотод Зөвлөлтийн домогт шатарчин Борис Спасскийтай халз тулж, шуугиан тарьж, дэлхийн шатрын 11 дэх аварга болжээ. "Хүйтэн дайн"-ы ид халуун үед болсон энэ тэмцээн цэвэр спортын гэхээсээ улстөрийн үйл явдал болж хувирсан байна.

Вашингтончууд эл ялалтыг "Вьетнамын тулалдаанд томоохон гавъяа" байгуулсантай адилтган хөөрцгөөв. Харин ЗХУ ялагдлаа нууж хаах юмгүй, гомдолтой нь аргагүй амсав. Гэвч Фишер энэ алдар хүндээ удаан авч явж чадаагүй юм.

Зожиг, тогтворгүй, бүхнээс тэгэхээс тэгэх гэсэн юм шиг зөрж тэрсэлж байж сурсан тэрбээр эцсийн дүнд Засгийн газартайгаа зад муудалцаж, сүүлдээ өөрөө тэнэг ганцаардмал байдалд орчихов. "Их Шатар"-аа орхиж, танилуудтайгаа холбоо тасарч, сэтгүүлчидтэй хааяахан дуртай дургүй уулздаг болов.

Америкийн иргэн байтлаа Америк орныг, америк иргэдээ аймшигтай муухайгаар үзэн ядав. Түүнд нэг л том гэм байлаа. Еврей цустай Фишер булай зартай антисемит болж хувирсан явдал. Тэр 2005 онд Исландид буцаж иржээ. Дандаа л ийм байдаг байгаасай!

Исландын парламент 12-хон минутын дотор түүнийг иргэнээрээ бүртгээд алчихаж. Фишерцйн америк үнэмлэх хүчингүй болсны дараа ийм явдал болжээ. АНУ-ын Засгийн газар, Югославын эсрэг Америкчууд хориг тавьсныг илэрхий зөрчиж, 1992 онд Белград хотноо болсон тэмцээнд Спасскийтэй халз үзэлцсэнийх нь төлөө Фишерийг баривчлах, мөрдөх шүүхийн шийдвэр гаргасан байна.

Исландид ирэхийн өмнө Фишер Японы шоронд хэдэн сарыг өнгөрүүлэв. Түүнийг Токиогийн нисэх буудалд хүчингүй үнэмлэхтэй явж байхад нь саатуулсан аж. Америкийн Засгийн газар түүнийг шүүхэд өгөхийн тулд баривчлуулж чадсан юм. Тэгтэл яасан бэ, Рейкьявикаас түүнд урилга ирчихдэг байна.

2005 оны тавдугаар сард Оросын "Весь спорт" агентлагийн сурвалжлагчийн Фишерээс авсан энэхүү ярилцлага нь суут шатарчны хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлага ажээ. Түүнээс хойш тэрбээр насан эцэс болтлоо сэтгүүлчдээс хол байсан юм. / Уншигчдад сануулахад: Бобби-гийн хариулт бүр ширүүн талдаа.

Гэхдээ эл ярилцлагаас түүний хүсэл сонирхол, үзэл бодлыг төвөггүйхэн мэдэж болохоор. Тэр өөрийнхөө тухай илүү сайн ярьжээ. Хэн ч түүний тухай ингэж ярьж чадахгүй. Г.И/

-Та шатрын ертөнцөд болж байгаа үйл явдлыг хэр анзаарч харж байна вэ?
-Энэ надад сонин биш.

-Хичнээн ч хугацаа өнгөрчихөв дөө. Шатрын ертөнцөд хагарал гараад бараг арван жил болчихлоо. Нэг ч аварга төрсөнгүй шүү?
-Яалаа гэж дээ. Та ер нь хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу. Би шатрын сүүлчийн аварга. 1975 онд миний цол хэргэмийг цуцалсан нь үнэхээр тэнэг, хууль бус явдал болсон. Түүнээс хойш гуч гаруй жилийн хугацаанд шатрын хамаг хууччуул үхээд дууслаа.

-"Фишерийн шатар" гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Мөнгө төгрөг, танил тал үүнд огт хамаагүй. Яг л Олон улсын шатрын холбооны хяналт дор хууччуул нүүдлээ хийдэг шиг. Гэхдээ шатрын хуучин арга барил, энэ бүх бодлого тактик надад ер таалагддаггүй юм.

1984,1985 онд болсон Карпов, Каспаров нарын шатрын халз тулаан Коммунист нам, бүр цаашилбал КГБ-ын зохиомол жүжиг байсныг би нотлох болно. Тийм ээ, би батлаад өгнө! Карпав, Каспорав нар бол хууран мэхлэгч. мөнгөний төлөө явдаг хүмүүс.

-Гэхдээ Каспаров таныг шатрын ертөнц дэх хамгийн агуу хүн гэж үздэг шүү дээ?
-Түүний тухай миний бодлыг энэ магтаал өөрчилж чадахгүй. Тэмцээнд урьдчилан бэлтгэсэн хэн ч яг тохиролцож, хуйвалдсан өргөөрөө тоглодог. Тэр хоёр бол луйварчин. Каспаровыг би гэмт хэрэгтэн шиг гэж хэлэхгүй. Тэр бол жинхэнэ гэмт этгээд!

Одоо тэр улстөр хөөж, Путины эсрэг явж байгааг нь би мэдэж байна. Миний хувьд, Путины эсрэг зарласан Каспаровын дайн бол өөрийгөө түүнд тоолгож, дэмжлэгийг нь авах гэсэн шалтаг. Каспаров ер нь муу муухайгийн үлгэр дууриал шүү.

Шударга үнэн байдаг гэдэгт итгэсэн маань үнэхээр тэнэг.

-Та Исландид юу хийж байна вэ?
-Их ядарчээ. Токиогийн атомын цахилгаан станцаас 66 километрийн зайд оршдог, Усику хотын шоронд есөн cap хоригдсон болохоор амрах минь. Япон, Америкийн эрх мэдэлтнүүд хуйвалдак байгаад намайг радио идэвхит шоронд хийсэн гэдэгт би итгэлтэй байгаа.

Чернобылийн атомын цахилгаан станцын аймшигт ослын дараа та нар ямар байлаа, яг тийм нөхцөл тэр шоронд байна. 1999 онд Токиогийн атомын цахилгаан станцад ямар осол гарлаа даа. 600 гаруй хүн үхээ биз дээ.

-Гэхдээ Америкийн засгийн газар таныг Югославт тавьсан хоригийг үл тоомсорлон /1992 онд/ гэж буруутгаад, баривчлах болсноо зарласан?
-Америкийн Засгийн газар бол гэмт хурлийзуудаар дүүрсэн газар. Ямар ч шүүхийн шийдвэр, мөрдөн байцаалт, баталгаа нотолгоогүйгээр тэд гэм буруугүй хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрт хорьж цагдаж байна. Югослав, Афганистан, Ирак гээд...

-Шоронгоос та ер нь яаж яваад гарчихсан хүн бэ?
-Японы Засгийн газар "утсан хүүхэлдэй" болсныг би тэгэхэд л ойлгосон. Тэд Америкийн хэлсэн болгоныг биелүүлдэг бололтой. Есөн cap хоригдох хугацаанд намайг шүүх хуралдаанд оруулаагүй, шүүгчидтэй уулзуулаагүй.

Шударга үнэн байдаг гэдэгт итгэсэн маань үнэхээр тэнэг. Тиймээс л би намайг энд авчирсан хүмүүсийг мэхлэхээр шийдсэн. Мэдээж, би үүнийг ганцаараа хийж чадахгүй. Шоронгоос намайг Миока Ватай гаргаж авсан юм.

-Хоригдох үедээ та хоёр гэр бүл болчихсон юм уу?
-Хэргийн учир энд байгаа юм биш ээ. Миоко Ватай бид хоёрын гэрлэлт бол хууран мэхлэлт. Бид хоёр хууль бус цагаачлалын асуудлыг хөндсөн Японы хуулийг ашиглахаар шийдсэн юм. Америк үнэмлэх маань хүчингүй болсны дараа намайг хууль бус цагаач гэж үзэхээ болино. Тэр тусмаа Японы иргэнтэй гэр бүл болчихвол...

Эхлээд харахад огт найдваргүй мэт санагддаг ч аливаа нөхцөл байдлаас гарахад ухаан хэрэгтэйг харж байгаа биз дээ. Америкчууд, тэр тусмаа бидэнтэй нийлсэн япончууд ёстой тэнэг амьтад шүү. Тэднийг дор нь мэхэлчихдэг байхгүй юу.

-Та яагаад Исландад амьдрахаар шийдэв? Магадгүй, энэ улсад жинхэнэ ардчилал бий гэж үзэж байна уу?
-Исландын ардчилал гэж юм байна. Шатрын холбоо нь ч гэсэн ардчилалтай. Японы шоронгоос гарахын түүс болж байлаа. Тиймээс 1972 онд Борис Спасскийтэй халз үзэх үед бие хамгаалагчаар маань ажиллаж байсан, хуучин анд Сэми Полссон руу утастах хэрэг гарсан л даа. Тэгээд л би исландын үнэмлэх авчихсан юм.

-Америкчуудыг тa яагаад ингэтлээ үзэн яддаг болчихов оо?
-Америкчуудын дийлэнх нь тэнэг мангуу хүмүүс байдаг юм. Яахаараа тэд Буш гэдэг алиалагчийг Ерөнхийлөгчөөр дахин сонгочихдог байна аа.

-Тэгвэл Ерөнхийлөгч Путины тухайд та юу хэлэх вэ?
-Энэ хүн байдгаараа л байна. Танай өмнөх Ерөнхийлөгч Борис Ельцин гэж жинхэнэ гэмт хэрэгтэн байна. Тэр Америкт ажиллаж байсан, улс орноо зориуд хагалан бутаргасан. Харин Путин муугүй шийдвэр гаргаад байгаа шүү.

Их зөв алхам хийдэг. Гусинский Березовскийтай хамт Оросоос хөөж гаргаад, Ходорковский бол еврейн тонуулч. Оросын ард түмнээс хэдэн тэрбум доллар хулгайлчихав аа!

-Арав юм уу, 100 жилийн дараах дэлхий ертөнцийг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Цөмийн дайн болно. Америкчууд үүнийг хийнэ. Шоронд сууж байхдаа би Японы засгийн газрын мэдэгдлийг "The Japan times" сониноос уншиж билээ.

Тэр мэдэгдэлд "бид АНУ-тай хамтран цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа" гэж бичсэн байсан. Ёстой итгэмээргүй. Хойд Солонгос, Иран, Энэтхэгт гомдох хэрэг байна уу, ер нь АНУ муу ёрын упс. Энэ улсыг дэлхийн тавцангаас арчих хэрэгтэй.

Фишерийн тухай хэн юу хэлэв?
Дэлхийн шатрын 12 дахь удаагийн аварга Анатолий Карпов:
-Шатрын хөлөг дээр тэр ямар өрөг тавих, амьдралдаа ямар алхам хийхийг нь таах аргагүй. Тэр үнэхээр суутан.

Халимагийи Ерөмхийлөгч Кирсан Илюмжинов:
-1995 оны арван хоёрдугаар сард Будапештэд энэ явдал болсон юм: Бид гэрийнх нь хажууд "Фишер өрөг" гэж нэрлэсэн түүний шатраар тоглож билээ. Тэр бол хүн. төрөлхтний түүхэнд, шатрын эрин үеийг тодорхойлсон үзэгдэл байлаа.

Тэр эхэндээ эгэл жирийн Америк залуу байсан. Орос хэлийг бие даан сурч, шатрын онолыг ч мөн энэ хэл дээр сурсан. Гэр бүл нь их ядуу амьдралтай байсан даа. Гэхдээ Фишер 14 настайдаа АНУ-ын шатрын аварга болсон юм даг.

Фишер хүмүүсийг шатарт хорхойтой болгож, шатарчдын нэр хүндийг өндөрт гаргаж тавьсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард би түүн рүү утастаж, зул сарын баярын мэнд хүргэсэн. Бид хоёр хамтарсан төсөл хэрэгжүүлэх болсныг та мэдэж байгаа байх.

Эх сурвалж "АиФ"

Шатрын "хаан" өөд болсон тухай Монголын хэвлэлд мэдээлж байсан нь
Дэлхийн ихэнх хэвлэлүүд чив чимээгүй байсан ч 2008 оны 1 сарын "Нийгмийн толь" сонинд "Хүйтэн дайны үеийн шатрын хаан өөд боллоо" гэж бичсэн. Хүйтэн дайн гэж ЗХУ-ын эсрэг дайныг хэлдэг билээ. Тэгвэл Фишер АНУ болон өөрийнхөө еврейн системд хүйтэн дайн зарлаж хавчигдаж зовсоор нас барсан юм.

"Дэлхийн шатрын 11 дэх аварга Роберт Жеймс Фишер өнгөрөгч баасан гаригт Исландад 65 настайдаа өөд болжээ. Тэрээр 16 жил оюун ухааны спортод хүчээ сорихдоо 576 өрөг тоглож 421 оноо авчээ. Зөвхөн энэ үзүүлэлт дэлхийн гроссмейстер хэмээн эрхэм цолын нотолгоо юм.

Бобби Фишер шатрын спортоос гадна улс төрд том тэмцэл явуулсныг АНУ нуусан. Үүнийх нь төлөө Тагнуулын төв газар Америкийн дайснуудыг дэмжиж, америкийн эсрэг ажилласан гэж үзэх болсноос шал өөр тэмцлийн түүх нь үлдсэн юм.

Фишерийн эцэг нь герман, эх нь Швейцарийн еврей байв. Тэрээр 1943 онд төрсөн. Зургаан настай шатар тоглож эхлэн 14-тэй АНУ-ын аварга, 15-тай хамгийн залуу их мастер болсон юм. Бобби Фишер 1972 онд Рейкьявикт Зөвлөлтийн шатарчин, дэлхийн аварга Борис Спасскийг ялж шуугиан тарьж байв.

"Хүйтэн дайн"-ы оргил үе байсан тухайн цагт Фишер оиун ухааны спортоор оросуудыг ялснаар Америкийн үндэсний баатар болж байсан юм.

Бобби Фишер зөвхөн шатраар бус нэг биш удаагийн хурц мэдэгдлээрээ алдартай нэгэн байв. Тэмцээний үеэр зохион байгуулагчдад ер бусын шаардлага тавьдаг. Түүний хүсэлтээр шатрын дүрс, хөлгийг сольж, камерыг унтраан, үзэгчдийг хол суулгаж байсан удаатай.

1975 онд түүний шаардлагыг биелүүлээгүйгээс болж Анатолий тоглохоос татгалзаж олон улсын тэмцээнд оролцохоо больсон юм. 1992 онд бүр ч их шуугиан тарьсан нэгэн хэрэг болов.

Фишер олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байсан Югославын нутаг дэвсгэрт Борис Спасскийтэй тоглохыг зөвшөөрсөн юм. АНУ-ын Хууль зүйн яам түүнд хандан захидал илгээж Югослав руу явахгүй байхыг сэрэмжлүүлсэн боловч тэрээр хэвлэлийн бага хурал хийлгэн өөрийнхөөрөө зүтгэсэн билээ.

Үүнийх нь төлөө түүнд 10 хүртэл жил хорих, 250 мянган ам.долларын торгууль ногдуулах арга хэмжээ авах дээрээ тулж байсан юм. А.Фишер Спасскийтэй тоглож хожсоныхоо төлөө 3.3 сая ам.долларын шагнал авч байв.

Тэрээр Америкийн эрх баригчдын арга хэмжээнээс зугатаж Японд амьдарч байсан ч 2004 онд Токиогийн олон улсын нисэх буудлаас баривчлагдсан юм. Японд хууль бусаар амьдарч мөн АНУ-ын хучингүй болсон паспортоор өөр оронд гарах гэсэн хэрэг түүнд ногдов.

Японы хуулийн дагуу хууль бус цагаачдыг зөвхөн эх оронд нь буцаах ёгтой байдаг ч шатрын спортыг дэмжигч Исланд Улс түүнд иргэншил олгосон юм. 2005 оны гуравдугаар сарын 25-нд Япон дахь Исландын элчин сайд Тордур Оскарссон "Ноён Фишер та одоо жинхэнэ исланд хүн" гэж мэдэгдэж байв.

Түүний тухай арав гаруй ном гарсан ч, түүний тухай дэлхийн шатрын аваргууд хамгийн хамгийн гэсэн тодотгол хэлдэг ч үнэн хэрэгтээ их мастерын тухай бид юу ч мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Бид ч бус "Үндэсний баатар" гэж цоллож байсан америкчууд, хууль бусаар амьдарч байсан Япон Улс, иргэнээ болгосон Исландад ч шатрын их мастерын тухай үнэн бодитой мэдээлэл байхгүй аж.

Ядаж л түүний Ю Альберт Эйнштейнийхээс илүү байсан нь үнэн эсэх. Есдүгээр сарын 11-ний алан хядлагыг яагаад дэмжиж байсныг нь одоо мэдэх аргагүй боллоо.

Бобби Фишер дэлхийг донсолгосон аймшигт алан хядлагын дараа Филиппинд мэдэгдэл хийж "Хэрвээ АНУ гадаад бодлогодоо өөрчлөлт хийхгүй бол сүйрнэ. Би Америкийн Ерөнхийлөгчийн үхлийг хүсч байна" гэж хэлсэн юм" хэмээн тус хэвлэлд бичжээ.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин