sonin.mn

ОХУ-ын төрийн тэргүүн хэдхэн хоногийн өмнө ма­най улсад ажлын айлчлал хийсэн билээ. Тэрбээр айлчлалын хү­рээнд монгол малын мах эрүүл ахуйн шаардлага хангавал бид авахаас татгал­захгүй гэдгээ илэрхийлсэн.

Тодруулбал, сүүлийн гур­ван жилд манай улсад малын гоц халдварт өвчин гараагүй байх ёстой аж.

Тэгвэл энэ шаардлагыг “Мах импекс” компани хангаж, хойд хөрш рүү дахин мах экспорт­лохоор болжээ.

Одоогоор бэлт­гэл ажлаа хангаж бай­гаа бөгөөд эхний ээлжинд 400 тонн мах гаргах аж. Ингэхдээ нэг ээлжинд 20 тонноор тээвэрлэх бөгөөд тээ­вэрлэх машинууд нь ОХУ-аас ирчихсэн байгаа гэнэ.

Эх сурвалж: