Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн иргэдийг төлөөлөн парламентад сонгогдсон билээ.
Тэрбээр саяхан тойргийнхоо дунд сургуулийн удирдлагуудтай уулзаж, зовлон жаргалыг нь сонсож, боловсролын салбарын шинэчлэлийн талаар ярилцсан. Түүнчлэн энэ үеэрээ сонгинохайрханчуудын амьдрал ахуйд бага боловч нэмэр болох үүднээс нэгдүгээр ангийн сурагчдын хичээлийн дүрэмт хувцсыг үнэ төлбөргүйгээр олгохоор болсноо багш нарт нь дуулгасан юм.
Зарим хүн энэхүү үйлдлийг нь “Нэг тойрогт гурав дахь удаагаа ялалт байгуулсан түүний хувьд энэ зэргийн бэлэг байхаас яах вэ” хэмээн их атаархангуй ярьж байна лээ.
Юутай ч “Юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү...” гэгчээр Шадар сайдын буянаар цөөнгүй өрх нэг хүүхдийнхээ дүрэмт хувцсыг үнэгүй авч байгаадаа сэтгэл хангалуун байгаа байлгүй.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Сонгуулийн бэлтгэл их эрт эхэлдэг болжээ.Арга ч үгүй биз дээ хориглосон хугацаанд ийм үйлдэл хийвэл хууль зөрчсөн болно.Энэ бол хуулийн цоорхой ТБД түүнийг ашиглалгүй яахав.