sonin.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр томоохон өөрчлөлт хийжээ.

Тухайлбал, тус газрын тэр­­гүүн дэд дарга, хурандаа П.Хос­баярыг албан тушаалаас нь өөрчилж, Шийдвэр гүйцэтгэх газ­рын дарга болгожээ. Харин түү­ний оронд ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар, хурандаа Г.Туулхүүг томилсон байна.

Мөн ШШГЕГ-ын харьяа Цаг­дан хорих 461 дүгээр ангиас энэ сарын дөрвөнд хоёр сэжигтэн оргосонтой холбоотойгоор тус ангийн дарга, хурандаа Ч.Оч­гэрэл, дэд дарга Бат-Эрдэнэ на­рын цолыг бууруулж, үүрэгт аж­лаас нь чөлөөлжээ.

Хурандаа Ч.Очгэрэлийн оронд Цагдан хорих төвийн даргаар хурандаа Д.Дамдинцэрэнг то­милжээ.

Эх сурвалж: