sonin.mn

Ойрхи Дорнод болон Африкт бүрэлдсэн зэвсэгт бүлэглэлийн нөлөө Европ хүрэх боломжтой гэж Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль Сиси хэллээ. Тэрбээр
энэхүү анхааруулгаа Францын Батлан xaмгаалахын сайд Жан-в Ле Дрианомтой өнгөрсөн мягмар гаригт Каир хотноо уулзахдаа хэлсэн байна.

Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль Сиси "Ойрхи Дорнодын бүс нутагт болон хар тивийн шашны хэт даврагчдын бодит аюул тэлсэн. Тэдний хандлага удахгүй Европ тивд хүрэх эрсдэлтэй талаар анхааруулах байна.

Ялангуяа Газрын дундад тэнгисийн орнуудад зэвсэгт алан хядагчдын аюул занал ойрхон байна. Энэ аюулаас сэргийлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгийн өрөнхий стратегийг боловсруулах хэрэгтэй" хэмээлээ.

Мөн "Энэхүү тэмцэл бол исламын хэт даврагчдын бүх бүлэглэлийн эсрэг чиглэх ёстой" гэдгийг Абдел Фаттах Аль Сиси онцолсон юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: