МАН-ын Шинэчлэлийн хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар ард түмний санал асуулга явуулах гэж байна. Ард иргэдийн санал асуулга авах өргөөг Хэлмэгдэгсдийн хөшөөний баруун талд барихаар холбогдох дүүрэг, газраас зөвшөөрөл авсан боловч зөвшөөрөл алга, гэр барьж болохгүй гэх зэргээр хүндрэл учруулж “тушаа” болж байгаа аж.
Учир нь өнөөдөр 12 цагаас энэхүү санал асуулгын гэр өргөөнд “яагаад ард түмний санал асуулга явуулах болсон, улс төрийн суулт болж байгаа шалтгаан, санал асуулгад иргэд хэрхэн яаж оролцох” талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн ажилд нь зориуд саад болж байгаа нэг шалтгаан гэж үзэх хүн олон байна.
Үндсэн хуулинд заасанчлан Монгол Улсын иргэн үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэйгээс гадна холбогдох зөвшөөрлийг нь авсан тохиолдол нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах боломжтой.
Гэтэл улс төрийн үзэл бодлоос болж энэ эрхийг нь зориуд боогдуулж байна гэж намын гишүүд, дэмжигчид үзэж байгаа юм. Юутай ч Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг ард иргэдийн санал асуулгаар шийдвэрлэхээр МАН-ын Шинэчлэлийн хорооноос эхлүүллээ.
Сэтгэгдэл0
Ард түмний санал асуулгаар шийднэ гэсэн хуулийн үндэслэл байдаг юм уу. УИХ-ын 76 хонь, ямааны л шийдэх асуудал биз дээ. Хүн огцруулах санал асуулга явуулж байхаар ард түмний өмч болсон газрын баялгаа \Оюу толгой\ хэрхэх талаар санал асуулга явуулж энэ эх орноо гэх сэтгэлгүй төр засгийн удирдлагад шахалт үзүүлэх хэрэгтэй юм биш үү. МАН-ын шинэ удирдлага, тэр яруу найрагч залууд улс төрийн үзэл баримтлал төлөвшөөгүй л байна даа хөөрхий.
Ард түмний байр байдлыг харах нь буруутаад байх зүйл биш.Алтанхуяг айж байгаалдаа?!Аргаа бархаараа хэрэглэхээр нөөж байсан хэдэн тэнэг сайд нэртэй луйварчдаараа халхавч хийж өөрөө үлдэх арга сүвэгчлээд амь наана там цаана гүйж явхад нь хэцүүдүүлждээ.Гэхдээ арай л хэтэрч байсиймдаа больж!!
Огцорвол таарна даанч тийм зориг зvрх Тэр хvнд байхгvй байх
Хэл амтай ч гэсэн энэ ЕС их юм эхлүүлсэн шүү, чамлалтгүй. Эхэлсэн санаачилсан юмы нь уг нь дуусгуулсан нь хожино доо. Үлдсэн 2 жилийн дотор ѳѳр хүн гараад олигтой юм болохгүй ээ, шороо л үмхэх байх. Энэ яруу найрагч залуу эмоциороо ард түимнийг хувааж бас л хямруулах нь дээ улам л дордох байх, гэхдээ ухаантай масс энийг ойлгож байгаа
Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах талаар ард иргэдээс санал асуулга явуулах нь маш зөв шийдвэр.