sonin.mn

ДАМАСК. /Xinhua/. Сирийн нутаг дэвсгэрт цэрэггүй бүс байгуулах тухай асуудлаар гадаадын гүрнүүдтэй хэлэлцээ хийхээс татгалзаж байна гэж тус улсын ГХЯ мэдэгдлээ.

Тус яамны мэдэгдэлд, “Сирийн нутаг дэвсгэрт цэрэггүй бүс байгуулах гэсэн Туркийн оролдлогууд нь НҮБ-ын дүрэм болоод олон улсын хуулийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг” гэжээ.

Мөн “Ямар ч шалтгаар улсынхаа нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт цэрэггүй бүс байгуулахаас Сири бүрэн татгалзаж байна. Цаашлаад, манай улсын нутаг дэвсгэрт гадаадын цэрэг орохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байна.

Түүнчлэн бусад улстай зөвлөлдсөний дараа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын төлөө манай улсын Засгийн газар шаардлагатай бүхнийг хийнэ гэж Сирийн ГХЯ мэдэгдсэн юм.

Олон шалтгаар, тухайлбал, улсынхаа нутаг дэвсгэрт байгаа Сирийн дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Сирийн хилийн талд цэрэггүй бүс байгуулах саналыг Турк дэвшүүлсний дараа тус яам ингэж мэдэгдлээ.

Г.Доржханд

Эх сурвалж: