sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Одоогийн байдлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн явуулж буй үйл ажиллагааг америкчуудын ердөө 40 хувь нь нааштай үнэлж байгааг “The Washington Post” сонин болон телевизийн “ABC” компанийн захиалгаар олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Обамагийн нэр хүндийн үзүүлэлт Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээс нь хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн бол Ардчилсан намын бодлогод сэтгэл дундуур байгаа хүмүүсийн тоо анх удаа 50 хувь давсан байна.

Ерөнхийдөө улс орны болоод хувийн ажил хэрэгтээ америкчууд сэтгэл маш дундуур байгааг санал асуулгын дүн нотолжээ. Санал асуулгад оролцогсдын 57 хувь нь АНУ-д амьдралын түвшин тасралтгүй буурч байна гэж мэдэгдсэн байна. Америкчуудын дийлэнх нь Ерөнхийлөгч Обамагийн үед амьдрал улам дордсон гэж нотолж байна.

Америк орон зөв замаасаа хэлбийсэн гэдэгт санал асуулгад оролцогсдын бараг гуравны хоёр нь итгэлтэй байгаа ажээ. Энэ нь эдийн засгаас эхлээд аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх болон олон улсын терроризм, хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэх хүртэл янз бүрийн салбарт хамаатай байна.

Тухайлбал, Ирак, Сирид “Лалын улс” бүлэглэлийн босогчдын эсрэг явуулж буй АНУ-ын эрх баригчдын ажиллагааг дэмжигчдийн тоо сүүлийн хоёр долоо хоногийн дотор 15 хувиар буурчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: