sonin.mn

ВАРШАВ. /ITAR-TASS/. Оросын талд тагнуул хийдэг хэмээн сэжиглэж Польшийн цэргийн офицерыг баривчиллаа гэж Польшийн Цэргийн ерөнхий прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учир нарийн мэдээлэл өгөхөөс хэвлэлийн төлөөлөгч татгалзсан байна. Тэрбээр зөвхөн Польшийн Дотоод аюулгүй байдлын агентлагийн офицерыг баривчилсан тухай л мэдээлжээ.

Польшийн хэвлэлд мэдээлснээр, офицер Батлан хамгаалах яаманд алба хашдаг бөгөөд түүний өрөөнд нэгжлэг хийсэн ажээ.

Уг офицер нь их хэмжээний мэдээлэлд нэвтрэх эрхтэй өндөр албан тушаалтан юм гэж “TVN24” телевизээр мэдээлжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: