sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /Voice of Russia/. ОХУ болон Хятад тэргүүтэй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ Хөгжлийн банк улс хоорондын дэд бүтцийн төслүүд болон гадаад худалдааны үйл ажиллагааг санхүүлэхэд анхаарна гэж ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев мэдэгдлээ.

ШХАБ-ын гишүүн улсууд төдийгүй Иран, Монгол, Пакистан, Афганистан, Энэтхэг гэсэн ажиглагч улсуудын төслүүдийг санхүүжүүлэх боломжийг тус банк санал болгож байна гэж тэрбээр хэлэв.

Түүний мэдэгдсэнээр, ШХАБ-ын ажиглагч улсуудтайгаа хийж буй харилцаа, хамтын ажиллагаа нь тус байгууллагыг үндэслэгч Кахахстан, Киргизстан, Хятад, Орос, Тажикистан болон Узбекистаны төслүүдээс гадна эдгээр улсуудын төслүүдийг санхүүжүүлэх үндэслэл болж байгаа аж.

Г.Доржханд

Эх сурвалж: