sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. “Эбола” вирустэй болох нь тогтоогдсон АНУ-ын Техас муж улсын сувилагчтай хамт ниссэн зорчигчдыг АНУ-ын эрх баригчид шалгаж эхэллээ.

Либери улсаас “Эбола” тээж ирэн улмаар Техас муж улсын Даллас хотын эмнэлэгт амиа алдсан залууг асарч байсан сувилагчид вирус халдварласан нь өвчтөн асрагчид вирус халдварласан хоёр дахь тохиолдол болж байна.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв /ӨХУСТ/ мэдэгдэлдээ, өвчтөний урьдчилсан шинжилгээг баталгаажуулах шинжилгээ хийгдэж байна гэжээ.

29 настай сувилагч эмэгтэйг Атланта хотын эмнэлгийн тусгаарласан нэгдэлд шилжүүлж эмчилгээ хийж байна гэж АНУ-ын хэвлэлд мэдэгдсэн юм.

Сувилагч эмэгтэй ӨХУСТ-ийн хяналтад байсан 76 хүний нэг байсан байна. Гэвч тэрбээр өвчний ямар нэг шинж тэмдэг илрэхээс өмнө дотоод нислэгээр зорчсон болохыг ӨХУСТ тогтоожээ.

Халдварын эрсдэлийг тогтоон барих нь хэцүү байгаа учир ӨХУСТ сувилагч бүсгүйтэй хамт ниссэн 132 зорчигчдод мэдэгдэж, сувилагчтай харилцаа холбоо тогтоосон эсэхийг судлах шийдвэр гаргажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: