sonin.mn

МОСКВА./RIA Novosti/. Хятадын засаг захиргааны тусгай бүс болох Хонконгт шууд сонгууль явуулахыг шаардаж буй оюутнуудын босгосон бэхлэлтийг цагдаа нар зайлуулахаа зогсоожээ.

Пүрэв гарагийн өглөө Хонконгийн зарим дүүрэгт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсаар байсан байна. Дахин мөргөлдөөн гарах болсны шалтгаан нь жагсагчдын нэгийг цагдаа нар зодож буй дүрс бичлэг болжээ.

Хэдэн зуун жагсагч цагдаагийн гаргасан үйлдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхийн тулд Хонконгийн санхүүгийн төв болох Ваньчай тойргийн Цагдаагийн ерөнхий удирдах газрын дэргэд цугласан байна. Хэв журам сахиулагчид жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн бөгөөд хоёр хүн баривчлагдаж, цагдаагийн гурван ажилтан гэмтэж бэртсэн гэж “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдээлжээ.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод Хонконгийн бизнес төвийг хаан, “Occupy Central” ажиллагааг есдүгээр сарын сүүлээр эхэлсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: