sonin.mn

“Женко” Х.Баттулгыг шар толгойт Ивануудын хүн хүлээн байнга хардаж сэрддэг. Мань эр ч гэсэн Оросуудад талтай төдийгүй,  хормой дэвсэж найр тавих хүн гэдгээ Путины айлчлалын үеэр батласан удаатай.

Урд хөршийн дарга Си Жинпинийг ирэхэд гудамжаар гүйж явсан Женко Оросын Ерөнхийлөгчийг ирэхэд хөл алдаж, Путины зурагтай подволк өмссөн гоолиг бүсгүйчүүдийг гудамжаар жагсаан анхаарлыг өөр дээрээ татах гэж хэрдээ л хичээж, мачийж байлаа.

Түүний холбоотой сүлбээтэй гэгддэг Иванууд нь түүнийг Путиндаа захиж хэлсэн хэмээн толгойг нь угаасан ч юм уу хэн мэдлээ. Ямартай ч Оросуудтай нэр холбогдож хардагддаг түүнийг Иванууддаа тус болохоор Засгийн газрын эсрэг дайралт хийж байгаа хэмээн хардах иргэд олон байна.

Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн 6 хүнээ ашиглаж Засгийн газрыг унагаахаар турхирч байгаа нь олны нүдэн дээр ил цагаан болж буй. Эл байдлаас үүдэн “Женко”-г Оросуудын гар хөл Засгийн газраар оролдож эхэллээ хэмээн олон нийт дургүйцэж байгаа юм.