
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ШИНЭ намаас гарч, АН-д нэгдэж буйгаа мэдэгдсэн холбоотойгоор ШИНЭ нам мэдээлэл хийлээ.
ШИНЭ намын дарга Ц.Гантулга энэ үеэр: “Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд Ардчилсан Намын зүгээс ШИНЭ намыг өөрийн намтай нэгдсэн мэтээр мэдээлэл тараасан. Тиймээс ШИНЭ нам анх яаж байгуулагдсан талаар мэдээлэл өгөх зүйтэй гэж үзлээ.
Анх 2019 оны есдүгээр сарын 16-нд ШИНЭ намыг 113 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран Монголыг МАНАН дэглэмээс аврах, шинэ нийгмийг цогцлоох эрхэм зорилготойгоор анх байгуулсан.
Анх 801 хүн гарын үсэг зурснаар байгуулагдсан байсан нам одоо 24 мянган гишүүнээ үнэмлэхжүүлсэн, 50 гаруй мянган дэмжигчтэй, өдөр тутмын үйл ажиллагаагаа академик түвшинд явуулж байгаа улс төрийн хүчин болоод байна.
Намын анхны дарга Ж.Батзандан АН-д орж буйгаа мэдэгдсэн. Тэр бол хувь хүний сонголт. Цөөн хэдэн хүн улс төрийн өөр нам, хүчинтэй хамтрах боломжтой гэж хэлснээр 24 мянган гишүүн болон олон зуун мянган дэмжигчдийн итгэлийг өөрчилнө гэж байхгүй.
Бид хувь хүнтэй холбоотой асуудлыг буруушаахгүй.
ШИНЭ намын даргын хувиар хэлэхэд ганц хоёрхон хүн биднийг төлөөлөхгүй. ШИНЭ нам бүтэн, цул хэвээрээ байгаа учраас 2024 оны сонгуульд амжилт гаргана гэж үзэж байгаа.” гэв.
С.Сарнай
Сэтгэгдэл6
Гуйвамxай улс зайлж одоо амар
Шинэ нам МАХН-н охин компани болсон.
Энэ зургаа даруулсан хэдэн нөхдүүд шинэ намын анхдагчид юм уу? мөн их горьдвоо зайлуул. Уламжлалын намтай эвсээд хэдэн суудал авна гэж хоосон мөрөөдөөд байгаа юм байхдаа. Энэ нөхдүүдээс тойрогт нэр дэвшээд ганц мандат өвөртлөөд ирэх хоншоортой аавын хүү байгаа юм уу? Даанч харагдахгүй байх юм даа. Их санасан газар долоон шөнө хоосон гэдэг л болох байх даа. Ингэж улс төр хийхгүй дээ ШИНЭ намыхаан.
ШИНЭ НАМЫНХАНД АМЖИЛТ ХҮСЬЕ. ЯРЬСАН АМЛАСАН ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ. ТА НАР ЧАДГНАА
Batzandan nowschiig yaaahuu öörsdöö med amid bgaa ne emgenel ARD chi lala araa
Yaay dan evgui garuud bna shdee. Bugd ulsgulun tsuuvur chono-nuud. Jishee n gehed l ulsad yavdagguu avtobus olon terbum tugruguur shahsan Jargalsaikhan geed uvuu dund n shaaj l bna. Ichihgui garuud