sonin.mn

КУАЛА-ЛУМПУР. /Reuters/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд нэгдэхээр Сири рүү явахаар төлөвлөж байсан улсынхаа 14 иргэнийг Малайзын цагдаа нар баривчилжээ.

Тэднийг нийслэл Куала-Лумпур хотоос баривчилсан байна. Сэжигтнүүдийн хамгийн залуу нь 14 настай аж.

Тэдний нэг болох 34 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй эрэгтэй бусдыгаа уруу татан гол үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна. Энэ хүн Сирид “Лалын улс”-тай тэмцэж байсан туршлагатай нэгэн аж. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард Сири рүү явж, энэ оны дөрөвдүгээр сард буцаж ирсэн гэнэ.

Баривчлагдсан хүмүүсийн заримыг нь цахим нийгмийн сүлжээгээр дамжуулан их сургуулийн эмэгтэй оюутнуудыг Сири рүү илгээхийг оролдож байсан хэрэгт сэжиглэж байна.

Үүнээс өмнө, “Лалын улс”-д нэгдэхээр хилийн чанад руу явахаар төлөвлөж байсан 23 малайзыг энэ оны эхээр тус улсын цагдаа нар баривчилж байжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: