sonin.mn

Моодны хувцас үйлд­вэрлэлээр тэргүүлэгч “Mango” брэнд фашистын Гер­маны үеийн тэмдэглэгээг санагдуулах хээ бүхий цамц үйлдвэрлэсэндээ хэрэг­лэгч­дээс хүлцэл өчсөн байна. Германы хэрэглэгчид “Mango” брэндийн цамцны та­лаар анх гомдол гаргажээ.

Гэхдээ брэндийн цамц­ны хээ нь “нацистын ца­хилгаан” гэх тэмдэг­лэ­гээ­нээс ялгаатай нь хоёр биш нэг цахилгааны дүрс­тэй аж. Компанийн төлөө­лөгчид хэлэхдээ шинэ заг­варын цамцнуудыг жи­жиг хээтэйгээр үйлд­вэрлэсэн бө­­гөөд зарим цамц нь жи­жиг зүрх, од хэлбэрийн хээ­тэйг дурьдсан байна. Ер нь нацистын бэлгэ тэмдэг бүхий зурагтай хувцас өмнө нь нэг бус удаа худалдаанд гарчээ. Канадын Монреал хотын “Hadio” дэлгүүр А.Гитлерийн хөрөг бүхий богино ханцуйтай цамц энэ сарын дундуур худалдаж байсан юм. /The Local/

Эх сурвалж: