sonin.mn

Дэлхийн II дайн XX зууны гол тоглоом байв. Энэхүү тоглоомын тоглогчид нь хөрөнгөтнүүд байсан гэдэг нь өнөөдөр тодорхой боллоо. Хичнээн зуун сая хүний амь насаар тоглосон юм бүү мэд.

Тэгээд тэд нэг хүн нас барвал уй гашуу, сая сая хүн нас барвал ерөөсөө л статиксийн тоо мэдээ, жирийн үзэгдэл, бараг баяр хөөр... Тоглогч 1945 оны Яалтын гэрээгээр асуудлыг эцэслэн шийдсэн боловч өнөөдөр дуусаагүй явж байна.

Сталинаас гол гол асуудлаа шийдэж авахын тулд нэгэнт тавьчихсан урхитай учир баруун Украйныг үг дуугүй өгье гэжээ. Баярласан Сталин барууны хүсэлтүүдийг баргийг нь биелүүлсэн байна. Сталиний өмнө ямар их буулт хийв гэхэд Чөтгөрийг дарахын тулд чөтгөртэй нөхцөх хэрэгтэй биз дээ.

Украйн хэмээх урхиа бид тавьчихсан гэж жуумалзан инээжээ. Барууныхан ажлаа 100 жилээр төлөвлөж, 60 жилээр тоймолж, 6 жилээр гүйцэтгэж, “1 жилд-нэг дайн” гэдэг төсөлтэйгээр явдгийг энэ бүхэн харуулж байна. Украйн дайны дарьтай торх. Дэлбэрэхэд бэлэн" гэж барууныхан инээлдээд л байна. Тэдний инээмсгэлэл нэн ноцтой.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин