sonin.mn

КАБУЛ. /АР/. Афганистан дахь Их Британийн цэргийн сүүлчийн баазаа ням гарагт тус улсын аюулгүй байдлын хүчинд шилжүүлэн өгчээ. Ийнхүү Их Британийн Зэвсэгт хүчин Афганистанд явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоов.

Афганистан дахь Их Британийн цэргүүдийн гол бааз нь тус улсын Гильменд муж дахь Кэмп-Бастион бааз байжээ.

Тус баазын зэргэлдээ оршдог Америкийн Кэмп-Леверник баазыг мөн афганчуудын хяналтад шилжүүлэн өгсөн байна.

Кэмп-Бастион баазад Их Британийн далбааг буулгасан нь Их Британийн хувьд Афганистан дахь дайн дууссаны бэлгэдэл боллоо гэж үйл явдлын газраас “Би-би-Си” агентлагийн сэтгүүлч Жонатан Бил мэдээлжээ.

Их Британийн цэргүүд 2001 онд Афганистанд ирснээс хойш “алдаа оноо гаргасан нь бий”, гэхдээ бид тавьсан зорилгынхоо ихэнхийг биелүүлсэн гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон тэмдэглэсэн байна.

Афганистанд байлдааны ажиллагаа явуулах үеэр тус улсад Их Британийн нийтдээ 140 мянган цэрэг алба хааснаас 453 нь амиа алджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: