sonin.mn

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд цэргийн дүйцүүлэх албыг биеэр дүйцүүлэн хаагчдын албаны үүрэг гүйцэтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах зорилгоор Цэрэг-спортын цогцолбор тэмцээнийг Батлан хамгаалахын Их сургуулийн “Шар хадны сургалтын төв” -д зохион байгууллаа.

Тэмцээнд 9 дүүргийн 90 гаруй дүйцүүлэх албан хаагчид оролцож ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

    -Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн “Хар Сүлд” баг
    -Дэд байранд Чингэлтэй дүүргийн “Дуулга” баг
    -Гутгаар байранд Хан-Уул дүүргийн “Ялалт” багууд “Шилдэг оролцогч”-оор Багахангай дүүргийн дүйцүүлэх албан хаагч Д.Гарьд нар тус тус шалгарлаа гэж НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.