sonin.mn

 БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.10.27/ үдээс хойш БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав.

  Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсын Их Хурлын даргыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын харилцааны өнөөгийн хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжлав.

  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд одоо БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж байна.

  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхсан болон БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай хийсэн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээг удахгүй хүргэнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.