sonin.mn

ОХУ-ын Новосибирск хотын мэр А.Локоть Төрийн Думын Либерал ардчилсан намын фракцийн нарийн бичгийн дарга А.Курдюмовын тавьсан Орос даяар В.И.Лениний хөшөө дурсгалыг буулгах саналыг эсэргүүцэж буй­гаа мэдэгдсэн байна.

А.Локоть “В.Жириновскийн намын гишүүд Оросын хотуудад байдаг Октябрийн хувьсгалын удирдагчийн хөшөөг нүүлгэн шил­жүүлэхийг хүсдэг. Одоо тэд энэ саналаа хотуудын мэрт тавьж байгаад нэг л зүйл хэлье. Улсын түүх, түүхийн дурсгалыг зүгээр орхи. Новосибирскийн ту­хайд гэхэд ЗХУ-ын үед хотын бэлгэ тэмдэг нь В.И.Лениний хөшөө байсан.

Манай хот шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг нь ч энэхүү бэлгэ тэмдэгтэй холбоотой. Тиймээс новосибирскчүүд В.И.Лениний хөшөөг нүүл­гэн шилжүүлэхийг зөв­шөөрөхгүй.

Ямартай ч на­­майг хотын мэрээр ажил­лаж байхад ийм зүйл болохгүй. Хотын төв талбайд В.И.Лениний хөшөө байх бол­но. Энэ бол бидний хот, бид­ний түүх. Харин Украин, Прибалтикт бол өөр хэрэг” хэмээн тэм­дэглэсэн аж. /ИТАР-ТАСС/

Эх сурвалж: