sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай ОХУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 11 дүгээр сарын 14-нөөс хүчин төгөлдөр болно. Энэ тухай Оросын ГХЯ даваа гарагт мэдээлжээ.

“Хэлэлцээрт заасны дагуу, дипломат, албан болон энгийн гадаад паспорт эзэмшигч ОХУ болон Монгол Улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт визгүйгээр нэвтрэх, гарах, дамжин өнгөрөх, 30 хүртэл хоног оршин сууж болно. Ингэхдээ оршин суух нийт хугацаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх ёстой” гэж тус дипломат байгууллага тэмдэглэсэн байна.

“Нөгөө улсын нутаг дэвсгэрт 30 хоногоос илүү хугацаанд зорчих эсвэл оршин суух эсвэл хөдөлмөр эрхлэх, арилжааны зорилгоор үйл ажиллагаа явуулахаар зорьж буй иргэд тус улсын хууль тогтоомжийн дагуу виз авах ёстой” гэж Оросын ГХЯ мэдээлжээ.

Уг хэлэлцээрийг 2014 оны есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлах үеэр байгуулсан юм.

Д.Жаргал

Эх сурвалж: