sonin.mn

ВАНКУВЕР. /EINNews/.  Монголын Сангийн яамнаас 2014 оны 10 дугаар сарын 19-нд төлөх ёстой байсан зээл болох 115 сая долларыг “Turquoise Hill Resources” компани хүлээн авлаа гэж мэдэгдэв.

“Turquoise Hill Resources” бол Ази-Номхон далайн бүс нутагт алт, нүүрс болон зэс олборлодог олон улсын уул уурхайн компани юм. Тус компани Монголын өмнөд нутгийн зэс, алт болон мөнгөний “Оюутолгой” уурхайн 66 хувийг эзэмшдэг байна. Мөн “Turquoise Hill” нь Монголын нүүрс олборлогч “SouthGobi Resources” компанин 56 хувийг эзэмшдэг юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: